Хандивын аянд аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдэв

2020 оны 04 сарын 06

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж “Хуа Мей Да” ХХК-аас 10 сая төгрөгийг, “MGL Aqua” ХХК-аас 5 000 000 төгрөгийн өртөг бүхий “Voyage” цэвэр усыг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Мөн “Гамшгаас хамгаалах судалгаа шинжилгээний үндэсний төв” ТББ-аас 500 000 төгрөгийг, “Шинэболд” ХХК-ын хамт олноос 500 000 төгрөгийн  хандивыг өргөж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.199) 2020 оны 04 сарын 06

Зөвхөн аж ахуй эрхлэгч нар биш вирустай тэмцэх ажилд гар бие оролцоогүй төрийн алба хаагч нар бас хандив өргөж энэ хүнд ажлын ачааг үүрэх нь хариуцлага шүү

0  |  0
Top