Төр мэдэлдээ буцаан авсан газартаа хөрөнгө оруулж "дархлаажуулах" нь буруу биш

Админ | Zindaa.mn
2020 оны 04 сарын 06

ӨӨР ӨНЦӨГ

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах тухай мэдээлэл хийсэн нь олны анхааралд орж, түүнийг захиалгатай, захиалгагүй дайрч эхэлсэн. Энэ нь гэнэт өнөөдөр гарсан шийдвэр ч биш, өнгөрөгч жил нийслэлийн Засаг даргын зүгээс уг газрыг тохижуулах зураг төслийн уралдаан зарлаж байсныг ч санаж байна. Уг нь цэцэрлэгийн 1.6 га талбайг орчин үеийн шийдэл бүхий цэцэрлэгт хүрээлэн болгох шийдвэр гаргасан нь тийм ч хэлтгий зүйл биш санагдана.

Түүнээс тус талбайд ямар нэгэн байшин барилга барьж, эсвэл бусдын өмч болгох гэсэн зүйл байхгүй, ирэх зургаадугаар сард тохижилтын ажлыг дуусгахаар төлөвлөснөө дуулгаж байсан. Үнэн хэрэгтээ тус газар нь аль 2006 оноос бүлэглэлийн мэдэлд, их мөнгөний барьцаанд байгааг нийслэлээс суллах арга хэмжээ авч, төрийн өөрийн эзэмшилд авчраад тохижуулах гэж байгаа нь энэ. 

Учрыг тодотговол, тухайн үеийн хотын Засаг дарга Ц.Батбаяр 52 тоот захирамж гарган, “Ч.Орхон захиралтай Ю Би констракшнд Сүхбаатарын хөшөөний урьд талын цэцэрлэгийн 2.5 га газрыг олгосугай” гэжээ. Өөрөөр хэлбэл тус компанид 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болж, Засаг даргын захирамжийг тухайн үеийн НИТХ хэлэлцэж, хурлын дарга Н.Болормаа баталгаажуулан гарын үсэг зурж олгосон байдаг нь баримтаар бий. Мөн онд хотын дарга Ц.Батбаяр Ерөнхий менежерээр ажиллаж байсан Г.Мөнхбаярт уг талбайн тохижилтод анхаарч ажиллах үүрэг өгч байжээ. Үүнээс харвал “Ю Би констракшн”-г тус талбайд саадгүй үйл ажиллагаа явуулахыг үүрэгдсэн гэж ойлгогдохоор.

Гэтэл “Ю Би констракшн” уг газрыг Худалдаа хөгжлийн банкны охин компани Улаанбаатар хотын банканд 22,5 тэрбум орчим төгрөгийн барьцаанд тавьсан байв. Өөрөөр хэлбэл, та бидний талцаад, муудалцаад байгаа талбайн өмнөх газар ногоон байгууламж, мод бут, цэцэрлэг юутай хийтэйгээ хувийн байгууллагад очоод, банкны барьцаанд орчихсон байсан гэсэн үг.

Одоо бидний заргалдаад, хамгаалаад байгаа газар тухай үед нэгхэн компанийн мэдэлд байхад, түүн дээр нь байшин барилга ч барьчихаж мэдэх байсан үед хэн ч тэр цэцэрлэгт хүрээлэнг дурсан санаж, хамгаалж байгаагүй нь үнэн.

Удаан хугацааны процессын дараа нийслэл буюу төр өөрийн газраа эзэмшилдээ өнгөрсөн жил эргүүлэн авсан. Тухайн үед буюу 2019 оны 4 дүгээр сард Хотын дарга С.Амарсайхан "2006 онд газар олгосон ч төсөл сонгон шалгаруулалттай холбоотой ямар ч материал байхгүй байна. Өнөөдөр хууль ёсны гэхэд ч хэцүү, хууль бус ч гэхэд хэцүү байдалд байна. Аж ахуйн нэгж ч хохирч, зөвшөөрөл олгосон албан тушаалтан нь алга болдог асуудал их байна. Нийслэлийн хөрөнгөөр ногоон байгууламжтай усан оргилуур барих ажлыг хийнэ" гэж байсан юм.

Нийслэлийн удирдлагууд уг газартаа 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дахиад хэн нэгэн этгээд, хэн нэгний эрх мэдлийн үед энэ газрыг дахин эзэмшээд, өмчлөөд авчихаас хамгаалан, бүтээн байгуулалтаар дархлаажуулах л гэсэн шийдэл гэж харагдаад байгаа юм.

Аливаа өрх айл хүртэл “энэ минийх шүү” хэмээн эзэмшил газар, эд хөрөнгөө эргэж тойрч байхгүй бол хулгайч дээрэмчдийн гарт орох нь бий. Үүн лугаа адил энэ засгийн үед ч, дараа дараагийн засгийн үед ч аль нэг компанийн мэдэлд шилжихээс хамгаалж, баталгаажуулж, дархлаажуулахаар монгол ухаан зарсан нь юуны буруу байх билээ.

Нөгөө талаар олон арван жилийн өмнө бий болсон цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн бүтээн байгуулалт хийх нь зүй ёсны шаардлага байж таарна. Тэгээд ч турхираад байгаа шиг цэцэрлэгийг эвдэн сүйтгэх гээд байгаа хэрэг биш, шилжүүлэн суулгаж тохижуулахаар зурагт тусгасан байна лээ.

С.Баяр

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.183.215) 2020 оны 04 сарын 07

Модыг шилжүүлж суулгахаар ургадаггүй

0  |  0
зочин(64.119.22.118) 2020 оны 04 сарын 07

Өмнө нь төсвийн өчнөөн мөнгөөр хийсэн тохижилтын ажлыг нурааж шинээр хийхгүй бол газрыг нь хэн нэгэн авах гээд байгаа юм уу.

0  |  0
albaker(77.81.167.242) 2020 оны 04 сарын 07

Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)

зочин(202.126.89.43) 2020 оны 04 сарын 07

хэн булааж авах гээд байгаа юм

0  |  1
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 07

Demjij bainaa iim goe boloh umuu…..iim l umnuud hyseed baina hotiin ongo yzemj, er ni tegeed dyyreg horoo bolgon oorsdoo zaaval gazar gargaj ingej tohijuulah estoi shyy dargaa !!!! Naad dyyrgiin darga nar chin yuch hiihgui baina ongo yzemj tohijiltiin talaar …...

1  |  0

Зочин(202.9.47.23) 2020 оны 04 сарын 07

Эсэргүүцээд байгаа хүмүүс нь сахал Эрдэнэбилгийн хүмүүс. Бусдын тархийг угааж турхирч байгааг мэдвэл зохино. Засаг солигдвол энэ газраа буцааж шүүхдэх болно. Ийм учраас л Нийслэл хөрөнгө оруулалт хийж, тохижуулж баттай өөрийн болгож авах гэж байгаа гэж ойлго.

1  |  0
Zochin(109.88.168.40) 2020 оны 04 сарын 07

Xotiin dargiin xiij baigaa ajliig xotiin uuguul irged demjij baina aa,xuvidaa bariagyi xotiin irgeded zoriulj barij baigaa shyy dee !!

3  |  1
ждү(66.181.179.245) 2020 оны 04 сарын 06

Авилгаааа гэж

1  |  0
ЖДҮ(66.181.179.245) 2020 оны 04 сарын 06

Авилгын сүлжээг нь олоочээ

0  |  0
Ау(202.126.88.46) 2020 оны 04 сарын 07

Луйварчдад алдаж байсны оронд төр өөрөө шийдээд нийтийн эзэмшлийн талбай хэвээр байлгах нь зөв өө.\nАмарсайхан зөв юм санаачилж байна\nЯагаад заавал хөгжих ёсгүй гэж

2  |  1
ЗОЧИН(66.181.160.92) 2020 оны 04 сарын 07

Тухайн үед хувь хүнд шилжчихсэн байсаныг нь хотынхон мэдсэнгүй л дээ хэрэв зээ барилга барих болсон байсан бол усан оргилуур барих гэж байхад ийм хэмжээний эсэргүүцэлтэй тулж байгаа юм чинь ....байшин бариад эхэлбэл бүүр ч их эсэргүүцэлтэй тулах буй заа

0  |  2
zochin(66.181.178.109) 2020 оны 04 сарын 07

BARIKH YOSTOY , BUTEEN BAYGUULALT YAWAGDAKH YOSTOY , KHOTYN DARGYG DEMJIJ BAYNA

2  |  1
Top