Яргайтын Богинын аманд гарсан галыг БҮРЭН УНТРААЛАА

2020 оны 04 сарын 07

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын ам өгсөөд шар өвс шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 08:25 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, бүрэн унтраалаа.


Галд найман айлын зуны байшин өртөж, хоёр байшин хайрагдсан бөгөөд алба хаагчид түймрийн аюулаас 38 айлын байшин болоод ногоон бүсийг авран хамгаалж ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.228.131.42) 2020 оны 04 сарын 07

Ёстой мэдрэл хүмүүс юм. Анхааруулаад байхад шар өвснөөс болж олон айлыг хохироох юмаа. Тэгж л шар өвснөөсөө салах гээд байгаа бол залхууралгүй савардаад хаяач.\n

1  |  0
Top