Цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын замыг МАРГААШНААС ХААНА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 07

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр дэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын явган хүний гүүрэн гарцын барилгын ажлын хүрээнд энэ хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо.

Маргаашнаас буюу 2020.04.08-16-ны хугацаанд ажлын өдрүүдэд 00:00-06:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлана. 

Хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Chinge (203.98.76.100)  2025 оны 03 сарын 13

Ene bol zuw manai mongolchuud neg l sa nartai udur bno buun buunuur ywna salhilana jaahan tewchehgui mun tuul goliin ereg ochinoor duuren mashin araichde

1  |  0
Б (182.160.37.11)  2025 оны 03 сарын 13

ХУВИЙН КОМДАНИД ҮЙЛЧЛЭЭД БАЙГААРАЙ АЙН

2  |  0
Top