Хүүхдүүдийн ЗААВАЛ УНШИХ НОМУУД

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 08

Цар тахал гарсан энэ үед цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Хөл хорионд байх хугацаанд хүүхдүүд цахимаар хичээлээ заалгахын хажуугаар ном унших, өөрийгөө хөгжүүлэх боломж бүрдэж байгаа билээ. Хүүхдүүдийн ном унших хүсэл сонирхлыг өдөөх, номд дуртай болгоход эцэг эхчүүдийн үүрэг, оролцоо маш чухал бөгөөд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон номыг сонгоход нь туслах хэрэгтэй. Ном уншихын гайхамшгийг тоочоод байвал баршгүй. Иймээс та бүхэн гэрийнхээ нэг буланг өөртөө зориулж ном унших тухтай орчин бий болгож тохижуулж чөлөөт цагаараа номын ертөнцөөр аялаарай. Хүн ямар ном сонгон унших нь өөрийн сонголт хэдий ч Боловсролын агуулгын стандартын түвшинд заавал унших ёстой номуудыг жагсаасан байдаг. Та хүүхдээсээ доорх номын зохиолын гол дүр, үлгэрийн баатар, агуулга утга учрыг нь асуугаад үзээрэй. Хэрэв таны хүүхэд эдгээр номоо уншаагүй бол заавал уншуулаарай.


СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАС

Монголын уран зохиол

“Сүргийн манлай эрэлхэг амьтдын үлгэр” Ч.Арьяасүрэн

“Бор бор болжмор” С.Буяннэмэх

“Өчүүхэн дөрвөн үлгэр”, “Цэцэн хурга” Ц.Дамдинсүрэн

“Хамгийн хэцүү нь юу вэ” Д.Даржаа

“Аав, ээж, би” шүлгүүд Ж.Дашдондог

“Хэн хэлэх вэ, хэн таах вэ?” Т.Жамъянсүрэн

“Хүүхэлдэйн чинээ ээж” О.Сундуй

“Хэнз хурга”, “Хоёр ишиг” Ж.Нацагдорж

“Алт, мөнгө хоёр” П.Хорлоо

 

Дэлхийн уран зохиол

“Алтан түлхүүр ба Буратиногийн адал явдал” А.Толстой

“Цөмөөхэй ба хулганы хаан” Э.Хоффмани

Г.Х.Андерсены Үлгэрүүд

Ах, дүү Гримийн Үлгэрүүд

“Манжин” Орос ардын үлгэр

“Муурын байшин” С.Маршак

“Ихэр гурван тоорой” С.Маршак

“Амилсан малгай тэргүүт өгүүллэгүүд Н.Носов

“Үл мэдэх ба түүний нөхөд” Н.Носов

“Алтан загасны үлгэр” А.С.Пушкин

“Цасан доорх шувуу” М.И.Пришвин

“Хоёр үлгэр” Е.Сутеев

 

БАГА БОЛОВСРОЛ

Монголын уран зохиол

“Ирвэст уул” Ч.Алагсай

“Хаан хуруу” Д.Батжаргал

“Хоёрын хүрд” Т.Галсан

“Аав цэцэрлэгт орсон нь Д.Гармаа

“Хөгжөөнтэй туужууд” Д.Гармаа

“Ёгт үлгэрүүд” Д.Давааням

“Чулуун домог” Ж.Дашдондог

“Ойгоос илгээсэн захидал Н.Доржцэрэн

“Малгайтай чоно” Ч.Лодойдамба

“Бордоотой бороо” С.Надмид

“Цоохор найз” Ю.Санжаагончиг

“Норовын намтар” Д.Содномдорж

“Загас унасан Заяахүү” Л.Соронзонболд

“Зуны нар мөхөөлдсөнд дуртай” О.Сундуй

“Будаг амилсан нь” Л.Түдэв

“Хорвоотой танилцсан нь” Л.Түдэв

“Голын жараахай” З.Түмэнжаргал

“Хос тогоруу” Д.Цэвэгмид

“Ойн зүүд” М.Чимэд

“Лууванд дуртай жаал” Ш.Энхбаяр

 

Дэлхийн уран зохиол

Г.Х.Андерсены үлгэрүүд

“Бяцхан гүнж” Ф.Бернет

“Бургаасан шугуйн салхи” К.Грахам

“Робинзон Крузо” Д.Дефо

“Бөгтрөгтэй морьхон” П.Ершов

“Эрхийн чинээ эр” Кестнер Эрих

“Зааны тугал” Р.Киллинг

“Шидэт дэнлүү” С.Лагерлеф

“Долипт эмчийн аялал” Х.Дофтин

“Бардам туулай” С.Михайлков

“Мөсөн чихэр” Н.Носов

“Мянгуужинд тохиолдсон явдал” Э.Раслэ

“Гуливерийн аялсан түүх” Дж.Свифт

“Хөх тэнгэрийн доорх сургуулийн үлгэрүүд В.А.Сухомлинский

“Чин зоригт адгуусан амьтдын үлгэр” Сетон Томпсон

“Аз жаргалтай хан хүү” О.Ухайльд

“Бяцхан хун тайж” Экзюпери Сент

 

ДУНД АНГИ

Монголын уран зохиол

“Сүүлэнхүүд тохиолдсон явдал” Ч.Арьяасүрэн

“Мөнгөн хараацай”, “Алтан хараацай” Ө.Баасанжав

“Есөн эрдэнийн орон” П.Бадарч

“Цүнхтэй инээд” Ж.Барамсай

“С+Н=247” Д.Батжаргал

“Багын явдал” Ш.Гаадамба

“Чулуун сарлаг” Ж.Гал

“Хөөрхий дөө, Болдоо минь” Д.Гармаа

“Морь шинжээч Жомбоохүү” Ц.Дамдинсүрэн

“Дайны жилийн алим буюу сургуулийн зээрд” С.Дашдооров

“Цэцэгт өртөөний найзууд” Б.Доржсүрэн

“Дамиран гайхал” Х.Зандраабайдий

“Цагаан тэнхлэг” Б.Лхагвасүрэн

“Хүрэн морь” найраглал” Ч.Лхамсүрэн

“Манай сургууль” Ч.Лодойдамба

“Тэмээний дууль” Д.Маам

“Банхар минь” Ц.Мөнх

“Жаран дэгдээхий” С.Надмид

“Нийслэлийн замд” С.Надмид

“Бүрэн зохиол” Д.Нацагдорж

“Доктор Батаа гайхамшгийг судалсан нь” Д.Ойдов

“Тусгаар тогтнол” Д.Пүрэвдорж

“Чингис” Д.Пүрэвдорж

“Бага насны хун шувууд” Д.Пэлдэн

“Заан залуудай” Б.Ринчин

“Навсайдамба ба түүний нөхөд” Д.Содномдорж

“Зусланд болсон хачирхалтай явдал” О.Сундуй

“Ерэн баатрын дууль” Ш.Сүрэнжав

“Болд, Самбуу хоёр” Д.Цэвэгмид

“Ер бусын учрал О.Цэндсүрэн

“Алтан номын үсэг” М.Чимэд

 

Дэлхийн уран зохиол

“Далайн хөвөөний алаг хав толгой” Ч.Айтматов

“Цайран харагдах хөлөг онгоц” Ч.Айтматов

“Жаалхан авхай нар” Л.М.Алкотт

“Бахархал, бардамнал” Ж.Аустин

“Нууц цэцэрлэг” Ф.Бернет

“Шидтэний охин” Н.Боудин

“Арван таван настай капитан” Ж.Берн

“Аранзал дарвуулт хөлөг” А.Грин

“Ноорхой жаалын үнэн түүх” Гринвуд

“Цагаан булга” М.Зверрев

“Ёгт үлгэрүүд” И.А.Крылов

“Алиса гайхамшгийн оронд Л.Кэрэоль

“Алтан цох” По.Эдгар

“Руслан, Людмила хоёр” А.С.Пушкин

“Урт оймст Пиппи” А.Линдгрен

“Луугийн хүү Таро” М.Мацутани

“Охиндоо бичсэн аавын захидлууд” Ж.Неру

“Франц хэлний хичээл” В.Распутин

“Харри Поттер” Ж.Ровлинг

Жельсимно худал хуурмагийн оронд хөглөсөн нь Дж.Родари

“Галуу дагасан гайхамшигт аялал” Л.Селма

“Жонон гуйлгачин хоёр” М.Твен

“Хэтэрхий мэргэн жараахай” С.Щедрин

 

БҮРЭН ДУНД БУЮУ АХЛАХ АНГИ

Монголын уран зохиол

Монголын нууц товчоо

Гэсэр Жангар

“Дурлалгүй ертөнцийн блюз” Г.Аюурзана

Жүжгүүд Л.Ванган

“Чонын үүрэнд” Д.Гармаа

Түүвэр зохиол Ц.Дамдинсүрэн

“Оддын аялгуу” О.Дашбалбар

“Нэг ангийнхан” Г.Жанчив

“Хаан түүх” С.Жаргалсайхан

“Тунгалаг Тамир”, “Гарын таван хуруу” Ч.Лодойдамба

“Хаврын шувуу” П.Лувсанцэрэн

“Тамгагүй төр”, “Уянгын тойрог” Б.Лхагвасүрэн

“Газар шороо” Д.Маам

“Уянгын арван тууж” Д.Мягмар

“Хөгшин чоно ульсан нь” Д.Намдаг

“Уулын хөх сүүдэр” Д.Норов

“Шөнийн талд адуу янцгаана” түүвэр Д.Нямаа

“Сэтгэлийн байгаль” Д.Нямсүрэн

“Чулууны магтаал” Т.Очирхүү

“Эрх чөлөөтэй байхын урлаг” Л.Өлзийтөгс

“Азийн цэнхэр уулс” С.Пүрэв

“Сэгс цагаан богд” Д.Пүрэвдорж

“Нууцыг задруулсан захиа” Б.Ринчин

“Оройгүй сүм” Л.Түдэв

Субашид буюу Эрдэнийн сан

“Сүмтэй будрын чулуу” Р.Чойном

“Соёо” Д.Энхболд

“Занабазар”, “Уянгын өгүүллэгүүд” С.Эрдэнэ

“Дэлхий”, “Тэхийн зогсоол” Б.Явуухулан

 

Дэлхийн уран зохиол

“Цаазын тавцан” Ч.Айтматов

“Хайраас бусад нь юу ч биш” Р.Акутагава

“Гурван зураг” А.Балакаев

“Гобсек” О.Бальзак

“Мастер Маргарита хоёр” М.Булгаков

“Усан доогуур 20 мянган бээр аялсан нь” Ж.Верн

“Шагундала” Галийдас

“Миний Дагестан”  Р.Гамзатов

“Ид шидтэнгүүдийн бэлэг” О.Генри

“Шоовдор хүмүүс” Б.Гюго

“Оливер Твистэд тохиолдсон явдал” Ч.Диккенс

“Гэм зэм” Ф.М.Достоевский

“Ашгүй, бүх юм дууслаа” И.Илиносоэү

“Миний ангийн овгор” Ли Мүн Ёл

“Акюгийн үнэн түүх” Лу Синь

“Тайж нарыг дуурайж хөглөсөн нь” Ж.М.Молье

“Лолита” В.Набаков

“Маронууд” М.Рид

“Анна Каренина” Л.Толстой

“Кентервилийн хий үзэгдэл” Уайльд Оскар

“Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдал” Я.Хашек

“Танихгүйн эмэгтэйн захидал Цвейг. Стеван

“Таван сургамж” Шармаа, Вишнү

“Жүжгүүд” “Хошин жүжгийн түүвэр” В.Шекспир

“Сүн улсын хүйтэн уулын бичээс” Ши Най Анг

“Дөлгөөн Дон” М.Шолоков

“Баавгай” тууж У.Фолкнер

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top