Он гарсаар 19 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ

2020 оны 04 сарын 08

Он гарсаар буюу дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий зэрэг 6 аймгийн 17 суманд нийт 19 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна.

Түймрийн улмаас  51.018 га талбай, 3 айлын өвөлжөө шатжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ой, хээрийн гал түймрийн дуудлага 26.4 хувиар, хохирлын хэмжээ 40.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Иймд, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top