Бүтээн байгуулалтад БҮҮ АТААРХ

Админ | Zindaa.mn
2020 оны 04 сарын 09

Сонгууль ойртож, солиорол бүр гаарч эхлэх нь мэдрэгдээд байна. Монголчууд “Эвтэй байхдаа хүчтэй” гэж нэгэн үед хэлж ярьсан Н.Энхбаяр хүртэл, монголчуудад тэнгэрийн умдаг атгуулах “Их амлалт” зэхээд л. Энэ Монгол эх оронд чинь сонгууль цаг хугацаандаа зарлагдах нь бүр өнгөрсөн юм биш үү. Төсөв хэмнэх нэрээр хойшлуулах тухай уриалга ч гарч байна. Монгол эх орон эхгүй охид, эцэггүй хөвгүүд шиг байсан нь дөнгөж өчигдөрхөн. Зарим нь бүр бүтээн байгуулалт хийж, бүтээсэн шинэ зүйлээ, үзтэл хартал үгүйсгэн тэмцэлдэх мушгин талцах нь аймшигт том атаархлыг зориуд тараан, үгээр мушгин үйлсийг гутаах нь юуных билээ. Өнөөдрийн эрх баригчдын санаачлан барьж байгуулсан зуу, зуугаар тоологдох сургууль, цэцэрлэг, эмнэлэг, гүүр, зам, тарьж ургуулсан мод цэцэрлэг, хот хөдөө хослон босгосон барилга байшин, олон зуун километр зам харгуй, олон мянган айлын орон сууц гээд чамгүй олон бүтээн байгуулалтыг нэрлэж болно. Гэтэл үүнийг үгүйсгэн, худлаа тоо, хоосон зүйл гэж ятган мушгиж, “МАН амлалтаа биелүүлээгүй” гэж гүтгэх нь хэнд хэрэгтэйг олж ядан сууна.

У.Хүрэлсүхийн Засгийн газар, түүний удирдлага  дор ажиллаж байгаа нийслэл, дүүрэг, аймаг, сум, баг, хороодын ажлын хамт олны бүтээлч их үйлс рүү ингэж, хэвлэл мэдээлэл, нийгмийн цахим хэрэгслээр давтамж ихтэйгээр үнэн юмыг  худал болгон цацаж буй мэдээллийг харахаар сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Ахмад үе бид энэ асуудалд гүнээ харамсахдаа үүнийг бичиж, түүнийг цэглээсэй гэж бодоход хүрлээ. Ингээд энэ нь хэнээс юунаас болов оо гэж  тунгаавал төр засагт нүд, чих, гар хөл, итгэл сэтгэл нь болж ажиллах үүрэгтэй олон байгууллага, түүний гүйцэтгэгчдийн ажлын хариуцлага, хүнд хандах үнэн зөв мэдээ мэдээллийг хүмүүст бодитойгоор хүргэх чадвар дутуу байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Зөвхөн ойрын 2-3 жилд  төлөвлөн, барьж байгуулсан энэ их бүтээн байгуулалтын бодит тоог яг таг баримтаар бол би хэлж чадахгүй. Бодит үнэнийг үгүйсгэл, гүтгэлгийн ташуур болгож буй, хот, аймгуудын эрхтэн дархтан, тэр талын гүйцэтгэгч албад, ялангуяа тоо бүртгэл, судалгааны болон нийгмийн хамгааллын бүх талын байгууллагын олон зуун албад энэ бодит бүтээн байгуулалтаа нийтэд ил тод мэдээлж байх нь зүйн хэрэг боллоо. Тиймээс бүтээн байгуулалтын орон зай, цаг хугацаа, тоо хэмжээ, аль аймаг, сум, баг, хороо, дүүрэгт юуг хэзээ эхлэн барьж байгуулаад, хэдийд яаж ашиглалтад өгөв өө гэдгийг ил тод томруун мэдээлэх ажил дэндүү хоцрогдсонд л хамаг учир бий. Энэ ч утгаараа сөрөг хүчинд том зууш болж байна.

Мунхаг би л гэхэд зөвхөн Улаанбаатар хотын төвд баригдсан босгож бүтээсэн, дээр хэлсэн олон зуун бүтээн байгуулалт, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам гүүр, мод цэцэрлэг, гарц гарам орон байр сууцнуудыг хараад сэтгэл баясдаг нэгэн, тийм  байтал бүр “Бүтээн байгуулалт хийгээгүй” хэмээн худлаа залах аж. Сөрөг хүчин аливаа зүйлийг ерөнхийлөн гүтгэж, мушгих нь лав монголчуудад ашиггүй зүйл. Тэр ч бүү хэл утаатай байхад утаагаа устгаа ч гэж жагсдаг, шахдаг байсан зарим нь угаартсан хүмүүсийн зовлонгоор улс төр хийж, утаагүй  амьдрах сайн ажлын эхлэлийг бүр мөсөн устгаж, улмаар түүхий нүүрс түлэхийг илтэд уриалан босох нь юуных вэ. Би нэгэн тоог олж чадсан юм, тэр нь 2012-2016 онуудад түүхий нүүрсний угаарт цохиулж амь алдахдаа тулж, эмнэлэгт очсон хүний тоо 186 байдаг байна. Гэтэл тэр үед одоогийнх шиг санаа зовж эсэргүүцсэн хүн, нам, улстөрчид хэд билээ санаад үз дээ, огт байхгүй. Гэтэл утааг багасгахаар хийж бүтээсэн сайн үйлсийн эхэнд  алдаа мадгаар дөрөөлж, бүхнийг харлуулан энэ том ирээдүйтэй ажлыг бүхэлд нь үгүйсгэн, Ерөнхийлөгч нь хүртэл улстөржих нь ямар ёс, яасан үйлдэл вэ гэж асуумаар, асуугаад ч зогсохгүй асуудал болгомоор. Хийсэн бүтээсэн ажлынхаа эрх ашгийг шинжлэх ухааны үндэстэй тайлбарлан мэдээлж, няцаалт хийж байгаа нь хаана байна вэ. Энэ бүхэн чинь л хийсэн бүтээснээ бусдад олз болгон үгүйсгэлд  хүрэх бэлэн зууш бэлтгэсэн, нөгөө л мэдээллийн хариуцлага чадамж дутсаны  илрэл гэж хэлмээр санагдах нь юуных вэ. Ажил санаачилж, төлөвлөж, бүтээн босгож, ямар их хурдтай ажиллаж болдгийг У.Хүрэлсүхийн Засгийн газар, түүний баг 21 аймагт ч, хотод ч харуулж чадлаа. Монголчууд хэн дуртай нь нам байгуулж, Монголоо талцал хуваагдлын үүр уурхай болгосон энэ олон намууд, хийж бүтээсэн сайн үйлс, сайхан ажлаа үгүйсгэлээр төгсгөдөг монгол атаархуу зан хоёроо цэгцлэхгүй бол дөрвөн жилд хийж бүтээснээ, алсын бодлогоо устгуулах юм байна. Баруун, зүүн, АН, МАН гэж сольж хольж ирсэн энэ их увайгүй, ухаангүй улс төрийн хар шуурганд ядарсан ард түмэн улам дордож байсан цаг ард хоцрох нь уу гэсэн горьдлого хаа хаанаа байна. Ийм л цаг үед ухаалаг, алсын бодлоготой төр засгийн шийдэл хэрэгтэй болсныг харуулж байна. Явж явж бид чинь ардчилал, шинэчлэлийн давлагаан дунд үүссэн талцал хуваагдалд хэтэрхий автсанаас, сайн үйлс, сайхан амьдрал, зөв бодолго, зөөлөн амьдарлаа устгаад гишгээд дуусах нь ээ гэх үүсмэл энэ их хэлбийлт, хазайлтаас хойч үрсээ, залуу үеэ аврах цаг нэгэнт ирж бүтээн байгуулалт хүний сайн сайхны төлөө хийж бүтээснээ атаархал тэмцлийн хар шуурганд нэрвүүлээд байх нь зөв үү гэдэгт дүгнэлт хийх цаг ирснийг тэмдэглэн сануулъя.

Бүтээн байгуулалтад бүү хорс, бүү атаарх, үнэн юм үнэнээрээ сайхан шүү гэдгийг сөрөг хүчнийхэнд бас сануулъя. Сонгууль ойртсон энэ үед ухаант Монгол түмэн минь урьдах 30 жилээ эргэж нэг цэгнээрэй, хэн нь хэн билээ, хэн унагадаг, үгүйсгэдэг, гүтгэдэг, хэн иддэг, уудаг,  мэлздэг,  харлуулдаг  гэдгийг санаарай. Тэр гашуун түүхээ эргэж нэг сайтар санаад хэлдэг, амладаг хууртагт нь биш, хийдэг бүтээдэг, санаачилдгийг нь сугалж судалж, төр улсынхаа тогтвортой уян хатан бүтээлч бодлогыг дэмжиж саналаа өгөх хэрэгтэй. Бид ийн зөв сонголт хийж байж улсаа хөгжүүлж, өөрсдийнхөө сайн сайхан амьдрахад хувь нэмрээ оруулна шүү дээ. Эцэст нь харлуулагчдад хэлэхэд бүтээн байгуулалтад бүү атаарх.

Ахмад сэтгүүлч Ц.Ядамсүрэн

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.143.87) 2020 оны 04 сарын 10

Санал нэг байна.

1  |  0
Зочин(66.181.169.108) 2020 оны 04 сарын 10

Хүрэлсүх шиг Ерөнхий сайд ойрын хэдэн жил байсангүй. Энэ хүнийг дахиад 4 жил ажмллуулахын тулд МАН-д саналаа өгнөө. МАН харин нэр цэвэр эх орноо гэх сэтгэлтэй хүмүүсээ дэвшүүлэх хэрэгтэй байна.

1  |  0
zochin(66.181.178.109) 2020 оны 04 сарын 10

ENE 4 JILIIN KHUGATSAANMD MAN AN-YN 30 JILD KHIIJ CHADAAGUYG KHIIJ BUTEESEN NI YAKH CH ARGAGUY UNEN , KHURELSUKHIIN ZASGIIG DAKHIN 4 JIL BAYLGAKHYG KHUSEJ BAYNA

0  |  1
Top