Ж.Сандагсүрэн: Коронавирусийг далимдуулж улс төр битгий хийгээч

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 10


Нийслэлийн СХД-ийн айл өрхүүдэд зарим иргэн ариутгалын бодисыг сонин, сэтгүүлийн хамтаар тараасныг тус дүүргийн ЗДТГ-аас Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэсэн байна.  

Энэ асуудлаар болон коронавирусний халдвараас  сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд тусгаарлалтаас гарсан найман иргэнд хяналт тавьж ажиллаж байна. Дүүргийн хэмжээнд гудамжны ариутгалыг бүрэн хийж дууслаа. 44 мянган иргэнээс асуумж авч, Улаанбаатар хотод нэвтэрч байгаа иргэдийг хоёр чиглэлээр оруулж байна. Ирэх долоо хоног гэхэд дүүргийн хэмжээнд байгаа бүх нүхэн жорлонг ариутгаж дуусахаар ажиллаж байна.

Төрийн алба хаагчид өндөржүүлсэн байдалд ажиллаж байхад зарим хүн иргэдийг төөрөгдүүлсэн сурталчилгаа хийгээд байна. Эдгээр хүмүүс ямар ч хамгаалах хэрэгсэлгүй явж байсан учраас бид зөрчлийн хуулиар шийдвэрлэсэн. Хэрэв хандив өгөх гэж байгаа бол албан ёсны байгууллагад нь өгчих. Тэр хүмүүс хамгаалах хэрэгсэлтэйгээ ажлаа хийчихнэ.

Коронавирусний дэгдэлттэй холбоотой битгий улс төр хийгээч гэж хүсмээр байна. Цаашдаа өндөржүүлсэн бэлэн байдлын горимыг хэн нэгэн хүн зөрчих юм бол бид хуулийн хүрээнд хариуцлага тооцно гэдгийг хатуу сануулъя” хэмээлээ.


ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕОНООС ҮЗНЭ ҮҮ!
 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аюул эрс сэн шүү(66.181.176.226) 2020 оны 04 сарын 12

Аль 1р сараас хөл хорио гээд олон газрууд хаагдаж зогсож цалин орлогогүй хүүхэд хичээл сургуульгүй гээд маш их ачааг эндээ байгаа иргэд бүгд үүрч байна. Энэ их зараад байгаа хөрөнгө мөнгийг ч энд байгаачууд хийж бүтээсэн юм шүү.Гэтэл байгаа жаахан нөөц эм хэрэгсэл хувцас хүн хүч орон байр асаргаа эмчилгээ гээд байх бүхнээ гаднаас ирэгсдэд халдвартай хүмүүст зориулж байна. Гэтэл эндээ байгаачууд жаргаад харин гадаадад суугчид явагчид золиослогдоод зовоод байгаа юм шигээр ярьж хэлж болохгүй шдээ. Одоо халдвар гаднаас авчрахаа зогсоо . Энд байгаачуудаа бод.

0  |  0
Purevsuren(66.181.190.109) 2020 оны 04 сарын 12

Sb duurgeer guril budaa elsen chiher taraadgyi um baihdaa namuudaa odoo hen ch yu ch ogson avmaar bna

0  |  0
mgl(183.96.24.108) 2020 оны 04 сарын 12

Koronagaar songuul hiihgui shuu..

0  |  0
Zochin(64.119.23.203) 2020 оны 04 сарын 11

Муу эр дайнд хөөрнө

0  |  0
Hurandaa(202.9.46.63) 2020 оны 04 сарын 11

Ed nar odoo yagaad tsol zuugeed baidgiin hen ogsiin

0  |  0
Top