Тэгш, сондгойгоор ангилахгүй, хөдөлгөөн ХЭВИЙН үргэлжилнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 13


Онцгой комиссын Шуурхай штабаас өчигдөр /2020.04.12/ даваа гаригаас эхлэн автомашиныг тэгш, сондгойгоор явуулахаар зохицуулалт хийж байгаа талаар мэдээлсэн ч Засгийн газар болон нийслэлийн Засаг даргын тамгын газраас дээрх саналыг албан ёсоор хэрэгжүүлэх шийдвэр гараагүй. Автомашиныг тэгш, сондгойгоор явуулахгүй, өмнөхийн адил хэвийн үргэлжилнэ гэж залруулсан билээ. 


Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд энэ талаар “Тээврийн цагдаагийн албанаас аюулт өвчнөөс сэргийлэх хүрээнд “Гэрлээ асаая” хөдөлгөөний өрнүүлж байна. Энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагуудад тээврийн хөдөлгөөнд оролцогч нь гэрлээ асааж энэ аянд нэгдлээ. Аюулт халдварт өвчин тархаж буй энэ үед сонор сэрэмжтэй байж, аюул арилаагүй байгаа шүү гэдгийг нэгэндээ сануулах нь чухал байна. Ойрын гэрлээ асааж хөдөлгөөнд оролцож буй жолооч нартаа талархал илэрхийлье. Цаашид ч энэ аян үргэлжилнэ.

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу аймаг, нийслэлийн тээврийн хэрэгслийг тэгш, сондгой дугаараар хязгаарлах бичгийг энэ сарын 10-ны өдөр хүргүүлсэн байгаа. Яг өнөөдрийн байдлаар аймаг, нийслэлээс тэгш, сондгойгоор явуулах шийдвэр гараагүй.

Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хариуцсан нутаг дэвсгэртээ захиргааны арга хэмжээ гаргуулан мөрдүүлэх эрхтэй байдаг. Гэхдээ аль нэг аймгийн удирдлагаас автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гараагүй байна. Нийслэлийн иргэдийн хувьд  хуучин журмаараа замын хөдөлгөөнд оролцоно. Тээврийн хэрэгслийн тэгш, сондгой хязгаарлалт хийхгүй” гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрка(202.21.115.126) 2020 оны 04 сарын 13

Эрүүл аюулгүй байх эдийн засгаа бодсон ч тэгш сондгой зүгээр шүү ганц сарч болсон.

0  |  0
Top