ОЛОН ӨНГӨ: Хэрэглэгчээ залилахаа болих хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 13
Монгол Улсад гарын таван хуруунд багтах үүрэн холбооны оператор компани бий. Аль 2018 онд 2.5 сая монголчууд ухаалаг утас хэрэглэж, утасны дугаар гэдэг нэг талаараа үнэ цэнэ, нөгөө талаараа ердөө хэрэглээ болж хувирсан. Цаг үеэ дагаад янз янзын л үйлчилгээ гарч, хэрэглэгчээ тогтоох, нэмэгдүүлэхийн төлөөх операторуудын өрсөлдөөн өдрөөс өдөрт ширүүссээр байгаа нь нууцгүй. Хямд үнэ, их хэрэглээ, өндөр хурд, үйлчилгээний соёлоороо хоорондоо өрсөлдөнө. Үйлчилгээний байгууллагад “Хэрэглэгч бол хаан” гэсэн лоозон нэг номерт үйлчлэх ёстой гэдэг.
 
Хэрэглэгчтэй зөв харилцаж, ёс зүйтэй хандаж, тэднийг сонгосон хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ёстой. Гэтэл эсрэгээрээ хэрэглэгчийг шулсан зарим үйлчилгээг үзүүлэхээ болих хэрэгтэй. Ээж маань Юнителийн дугаартай. Холбогдохгүй, завгүй, хариу өгөхгүй гээд утсаа авахаас бусад үед "Та дохио дуугарсны дараа дуут шуудангаа үлдээнэ үү” гэх дуунаас амжиж утсаа таслахгүй л бол залгасан би утсаар ярьсантайгаа адил үнээр Юнителд төлбөр төлж байна.

Хамгийн гол нь дуут шуудан гэж юу болохыг мэдэхгүй настай хүмүүсийг онилдог нь санаатай юу, санамсаргүй юу. Хэрэглэгчийн мэдээгүй үйлчилгээг ашиглуулсныхаа төлөө дараа нь төлбөр нэхнэ гэдэг бол хэн ч сонссон увайгүй арга мэх. Гаднын оронд дуут шуудан гэх үйлчилгээ өндөр түвшинд хөгжиж, зарим талаар соёл, урлагийн шинжтэй болсон төдийгүй дийлэнх хэрэглэгчийн сонгодог таатай үйлчилгээний нэг болжээ.

Манай улсын хувьд уг үйлчилгээг тулган шаардахаас илүү эхлээд сурталчлан таниулах, хэвшүүлж дадуулахын тулд үнэгүй ашиглуулах нь зүйтэй санагдах юм. Эсвэл зөвхөн энэ үйлчилгээг авах шаардлагатай хүмүүстээ л эхэлж олгомоо

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(75.25.151.169) 2020 оны 04 сарын 14

Яг үнэн тэгж хулгай луйвар хийдэгээ болих хэрэгтэй

0  |  0
Иргэн(75.25.151.169) 2020 оны 04 сарын 14

Яг үнэн

0  |  0
Иргэн(75.25.151.169) 2020 оны 04 сарын 14

Яг үнэн

0  |  0
Иргэн(75.25.151.169) 2020 оны 04 сарын 14

Яг үнэн

0  |  0
Иргэн(75.25.151.169) 2020 оны 04 сарын 14

Яг үнэн тэгж луйвар хийдэгээ болих хэрэгтэй

0  |  0
Иргэн(75.25.151.169) 2020 оны 04 сарын 14

Чг үнэн тэгж луйвар хулгай хийдэгээ болих хэрэгтэй шүү

0  |  0
Top