САЙН МЭДЭЭ: АИ92 бензиний үнэ 1490 төгрөг болж буурлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 13


УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийхдээ “ОХУ-ын шатахуун импортлогч нартай хийсэн яриа, хэлэлцээр амжилттай болсон. Шатахууны үнийг тогтвортой байлгах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс шатахууны үнийг 300 төгрөгөөр хямдруулна” гэж мэдэгдсэн.

Тэгвэл зарим нефть импортлогч компаниуд өнөөдрөөс шатахууны үнийг буулгаснаа зарлаад байна.

Тухайлбал, "Сод монгол" групп өнөөдрөөс АИ92 бензинийг 1490 төгрөг, АИ95 бензинийг 2000 төгрөг, дизель түлшийг 2150 төгрөг болгон хямдруулжээ. Тус компанийн зүгээс "Өнөөдөр төвийн бүсэд хямдарч байна. Маргааш дахин үнэ буурна" гэж албан ёсны фэйсбүүк хуудаснаа мэдээлжээ.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 14

Буулгаад байхад ийм их үнэтэй байгаа юм уу?\n1000 болговол яг таарна.

0  |  0
baatar(192.82.74.26) 2020 оны 04 сарын 13

1600-1800 tugrugiin hoorond barih bolomjtoi l baimaar yum

0  |  0
ЗОЧИН(183.177.100.10) 2020 оны 04 сарын 13

Дизль 2150 с буух ёстой :::::

0  |  0
ЗОЧИН(202.126.89.87) 2020 оны 04 сарын 13

ЭНЭ БОЛ АРД ТУМНИЙГ ДОРОМЖИЛЖ БУЙ ХЭЛБЭР.

0  |  0
Top