Бүх зүйл хоёр талтай. Өнөөдөр байгаа бүхэн сэтгэлд хүрэхгүй байлаа гээд үргэлж амьдрал таагүй өдрүүдээр үргэлжилнэ гэсэн үг биш. Энэ цар тахал, хөл хорио, бидний яг энэ цаг мөчид дэлхийгээрээ хамтдаа туулж байгаа өвчин, шаналалд хүртэл сайн тал байгааг бэлхнээ харж байна.
Бүгд гэртээ байгаа хөл хориот өдрүүдэд бүхэл бүтэн 30 жилийн дараа Гималайн уулс тодрон харагдаж эхэллээ. Бидний нэг хэсэг нь гэрийнхээ гаднаас Гималайн сүрлэг уулсыг харж байна. Жилийн дөрвөн улиралд жуулчдын хөлд дарагдсаар булингартсан Венецийн суваг тунгалагшиж байна. Лондон хотын орон сууцны хороолол дунд буга бэлчиж байна. Мадридын төвд тогос шувуу гоёо гайхуулж, Парисын гудамжаар нугаснууд өчүүхэн ч айдасгүй зугаалж байна.
Ус цэвэршиж, бохирдол арилж, байгаль өөрийгөө өргөн сэргээх нь дэлхий сая нэг уужуу амьсгаа авч байгаа мэт.
Хамгийн наад зах нь өнөөдөр манай улсын хэмжээнд халдварт шар, ханиад томуу буурч байгаа нь ахуйн ариун цэвэр сахиж эхэлснийх. Хүүхдүүд байтугай томчууд гараа угааж сурч байна. Хүмүүс өглөө сэрээд эрүүл мэндийн мэдээ уншдаг болж байна. Эрүүл мэнд гэдэг үг одоо л үнэ цэнэтэй сонсогдож байна. Бүх зүйл хоёр талтай. Сайхан цаг удахгүй ирнэ...
Сэтгэгдэл ( 1 )
За нэг их уянгын халилаар яах вэ. Гараа угаацгаа.