Т.Заманд: Миний авьяас чадвар Хөвсгөлийн удган эмээгээс минь өвлөгдсөн

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 16

Зөн билэгтэн, үзмэрч, зөнч, бөө гэхээр танд хамгийн түрүүнд юу бодогдож байна вэ. “Зөн билгийн тулаан I, II”-ын ялагч, дуучин Укагийн ээж Тарваагийн Заманд гэх содон эмэгтэйг уншигчиддаа танилцуулъя. Одоогоос 30 жилийн өмнө үздэг хардаг хүнийг “буг, чөтгөр” харсан мэт нийгмээрээ гадуурхдаг байжээ. Өнөөгийн нийгэмд бол үзмэрчид “илүүдэж” байгаа гэх. Эдгээр цаг хугацааны гэрч болсон эгэл энэ эмэгтэй таван охин, ганц хүүгээ өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ токарьчин, таксины жолоочоос ажлын гараагаа эхэлж, улмаар сүүлийн 16 жил тариалан эрхэлж байгаа аж. Гайхамшиг гэж байдаг уу гэдэг асуултыг танд үлдээе. Харин та үзмэрч, багш, барилгачин, балетчин аль нь ч байлаа гэсэн эцсийн дүндээ бид бүгд хүн юм шүү.


Т.Заманд гуай охидын хамт. Тэрбээр хүмүүст "Хүнд хүндлүүлж, тэнгэрт тэтгүүлж яваарай" гэж ерөөх дуртай гэнэ.

-Та Хөвсгөлийн гаралтай удган хүн. Удган, зайрангаараа алдартай Хөвсгөл нутгийн сонин сайхнаас дуулгаач?

-Би Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумынх. Нутагтаа зун очно. Намар жимс болох цагаар очно. Заримдаа өвөл очно. Нутгаа санах бүртээ сэтгэл гэгэлзээд гараад давхина. Миний төрсөн нутаг, манай аймгаас бөөгийн гарал, домог эхэлдэг гэдэг ч одоо бол энэ хамаагүй болжээ. Намайг бага байхад манай нутагт хоёр бөө байсан. Нэг хөгшин нь намайг ээж, эмээгээс маань урвуулж авах гээд нэлээд үймүүлж байлаа. Тэр үед миний ээж 20 гаруйхан настай гурван нялх үрээ тэвэрч үлдсэн. Би намайг урвуулах гэдэг удган эмээг маамаа, өвөөг нь хөх ах гэж дууддаг байж билээ. Маамаа мундаг удган хүн байсан даа.

-Анх та авьяас чадвараа хэрхэн яаж мэдсэн юм бэ?

-Одоо бодоход багаасаа хөдөлгөөнтэй, зөн совинтой хүүхэд байжээ. Айлын мал алга болоход санамсаргүй тэнд, энд байгааг нь таачихдаг байлаа. Бүр нэг удаа хүчтэй шуурга шуурч айлын гэр нурж байна гэж надад мэдрэгдсэн. Маргааш нь тийм зүйл болсон. Ингэж явсаар 17-18 нас хүрээд яг өөрт мэдрэгдэж эхэлсэн. Ээж болон удган эмээ маань надад гай барцдаас сэргийлж олон хөлийн газар Улаанбаатарыг зорьж амьдрах ёстой гэж хэлсэн учраас хотод ирсэн юм.

-Хотод ирээд юу болсон бэ?

-Авто засварын заводод токарьчин байсан. Энэ үед ажил дээр оройн хоолонд орох болгондоо хордлого авч олон ч удаа түргэний машинаар эмнэлэгт хүргэгдсэн. Хөл, гар татаж, шүд амаа зуугаад, гүйлгэж бүлээрээд хэцүү. Бараг гурван жил хүмүүсийг мэддэг болтол ийм байдалтай явлаа. Тэр үед би ганц бие байсан учраас шөнийн ээлжид ажиллахад хамгийн боломжтой нь байлаа. Тэгээд л орой 05:00 цагаас шөнийн 01:00 цаг хүртэл ээлжинд өдөр бүр гарна. Заримдаа ажлаасаа өглөө л бууна. Тэр үед том поошкинд ногоо дараад ажилчдын их хоолыг хийдэг. Надад удсан дарж даршилсан ногоонууд таараагүй юм. Дараа нь такси баазад жолоочоор орсон.

-Эмэгтэй хүн байж яагаад заавал такси баазад жолооч хийх болов?

-Токарьчин хийж байхад бие муудсан учраас мэргэжлээ сольсон гэх үү дээ. Такси баазад ажилладаг хоёр эмэгтэй жолоочоос үлгэр дуурайлал авсан. Улмаар 1979-1992 он орчимд санагдаж байна хувьчлагдах хүртэл нь жолооч хийсэн. Одоо жил бүрийн Цагаан сараар баазынхнаа хүлээн авч уулзаж, дурсамжаа хуучилдаг. Энэ жил л чадсангүй.

-Та такси баазад жолооч байх үедээ том асуудалд орж байсан юм аа даа. 1983 оны үед?

-Энэ талаар би нэг их ярьж байгаагүй ээ. Гэхдээ яах вэ нэгэнт болоод өнгөрсөн. Одоогоор бодвол гэм биш. Тэр үеэр бодвол гэм гэхээр зүйл надад тохиолдсон. Үздэг хардаг хүнийг “үздэггүй”. Цагаан сараа ч хийх эрхгүй үе байлаа. Зайсангийн хүүхдийн халдвартын эмнэлэгт комонд орсон хүүхдийг эргэж очсон. Намайг тийш оруулахыг зөвшөөрөөгүй тул таксигаа унаж очоод хашааг нь давж ороод засал ном уншиж өгсөн. Засал номоо яг дуусаж байхад нэг эмч орж ирээд намайг хөөж гаргасан. Эмнэлгээс хөөгдөж гараад гэр лүүгээ явах замд цагдаад баривчлагдсан. Тухайн үед миний эдлэж, хэрэглэж байсан 30 төгрөгийн хар цэмбэн гутлын үдээс, гоёл сэлт гээд бүх зүйлийг маань хурааж аваад такси бааз руу залгаж машинаа ирж ав, манайх хэрэгтэнг аваад явлаа гэж хэлсэн. Такси баазаас механик Баасанжав ах, диспечир Хандаа эгч машиныг маань ирж авсан. Миний машин ганган, битүү цагаан хивстэй, никель гангараатай байлаа. Тэр бүх чамин эдлэлээ ч хураагаад ажлын хоёр маань “Аваар хийсэн үү, яасан ийсэн” гээд шивнэх төдий надаас асууна. Яаснаа би мэддэггүй. Дараа нь шөнийн 01:00 цаг болж байхад намайг дуудахаар нь гаргаж байгаа байх гээд баярлалаа. Гэтэл нөхөр маань уулзахаар зогсож байсан. Мах чанаад, цай хоолтой ирж. Би ч юун хоол идэх уйлаад л, уйлаад л.

Тэр үед Ука маань дөнгөж нэг ой хүрэхтэй үгүйтэй хөхний минь сүү ширгээ ч үгүй, дахиад гурван үр минь намайг хүлээж байлаа. Уулзалт дуусаад шөнийн 04:00 цагийн үед автобусны жолоочийн ард намайг томоо гинжээр гинжлээд “Наад хүнээ алдав, аюултай хүн шүү” гэж хэлээд зогсоочихлоо. Автобусны жолооч чамд хэлж ярих юм байна уу, хаашаа явж байгаагаа мэдэж байна уу гэж надаас асуусан. Би үг дуугарсангүй. Гэтэл жолооч чамайг “Ганц худаг” руу авч явж байна гэлээ. “Ганц худаг” гэх үгийг дуулангуут хоолойд нэг юм тээглээд нулимс өөрийн эрхгүй асгараад л. Автобусны цонхоор хартал Сансарын колонкоос хойш Дарь-Эх рүү өгсөж байгаа харагдана. Автобуснаас бууж зам гараад, ганц хүн яваад ч багтах зайгүй хоёр байшингийн дундах нарийн хэсгээр хажуулдаж гараад бас болоогүй хойно урдаа хоёр харгалзагчтай явна аа. Тэгээд нэг өрөөнд оруулсан. Гэрэл асаалаа. Тэнд хоёр нүдээ хавдаж улайтал уйлсан ногоон дээлтэй эгч намайг угтсан даа. Арай гэж шөнө өнгөрөөд өглөө эгчтэй юм ярихтайгаа боллоо. Тэр эгч хоёр хонож байлаа. Олон улсын галт тэргээр зорчихдоо хүний дайвар авч яваад алдчихжээ. Гэтэл тэр нь оросуудын алдаж болохгүй мөнгө байж л дээ.

-Хэцүү нэртэй газраас гарахдаа учиргүй баярласан байх?

-“Ганц худаг”-т хэдэн сараас хэдэн жил “сууж” байгаа хүмүүс ч байсан учраас надад батлан даалтаар гарах арга зааж өгсөн. Гарахад хамгийн боломжтой хүн нь би байлаа. Өглөө шүдний оо амандаа хийгээд гашуу оргихоор нь шүлсээ цементэн дээр хаяна. Арай болоогүй байна гээд л дахиад туршина. Гялгар уутанд ороодог дүнсэн тамхи оруулж ирээд цай руугаа хийж пааран дээр тавиад нэлээн байлгаж байгаад уучихсан. Гэтэл хэлний уг мэдээгүй болоод уруул дайвагнаж, гэдэс базлаад бие нэг биш боллоо. Харгалзагчийг дуудаад удалгүй бие илүү хүндэрч одоогийн нэгдүгээр эмнэлэгт очсон. Тэнд шөнийн 02:00 цаг өнгөрч байхад яаралтай хагалгаанд орох болсон. “Гарын таван хуруу” киноны таван хүүхдийн томд нь тоглодог жүжигчин охин надтай хамт хагалгаанд орсон. Олгойн хагалгаа байсан. Миний эмнэлгийн түүх дэвтэр дээр их томоор улаан будгийн харандаагаар “Төв шоронд хоригдож байгаа анхаар” гээд биччихсэн. Тэр үед би нэлээд турж эцсэн, хагалгаанд ороод их ядарсан. Хагалгааны дараа ор байхгүй коридорт хэвтлээ. Нөгөө жүжигчин охин надад их туслана. Цай, хоолноосоо өгнө. Тэнд би найм, ес хоноод тэнхэрсэн. Гэтэл миний дараахан хагалгаанд орсон жүжигчин охин халуураад зогсоогүй, нэг өдөр гэнэт ухаан алдсан. Түүний хагалгаанд эмчтэй хамт дадлагын хүүхдүүд оролцож, цэвэрлэх явцад гэх юм уу даа марл үлдэж, хоёр, гурван ч удаа байх аа хагалгаанд орсон. Би тэр охиныг эмнэлгээс болон нөгөө газраас батлан даалтаар гарсны дараа эргэж уулздаг байсан л даа. Удаагүй байцаагч маань солигдож би хамаг үнэн мөнөө хэлж ярьж намайг батлан даалтаар гаргасан. Тэр байцаагч миний хувьд их буянтай хүн.

-Ер нь хилс хэрэг байсан бололтой?

-Юу ч гэмээр юм бэ дээ. Тэр үед намайг цагдаад мэдэгдсэн барьж хорьсон хүмүүст би гомддоггүй. Одоо тэднээс байдаг бол зүгээр нэг хуучлах сан гэж боддог. Тухайн үеийн нийгэм одоогоос тэс өөр байсан шүү дээ. Авах юм нь хүмүүс нь их хүмүүжилтэй байсан.

ТЭРБЭЭР ТАВАН ОХИН, ГАНЦ ХҮҮГИЙН ЭЭЖ

-Таны хувьд хүндхэн дурсамжийг ингээд өндөрлөе. Одоо гэр бүлийнхээ тухай яръя. Эмээ тань удган байсан гэлээ. Эмээгийнхээ тухай дурсахгүй юу?

-Миний эмээ их өндөр хүн байсан учраас "Гурван метр Ням" гэж нутгийнхан авгайлна. Бараг өвдгөндөө хүрсэн урт нударгатай дээл өмсдөг. Нэг өглөө намайг сэрэхэд эмээ чанга чанга дуугараад, онгод сахиусаа буулгаад л би их гайхаж билээ. Шөнө хониноос нь хээрийн юм авсан тул онгод сахиусаа харж байхгүй яасан юм хэмээн аргадан загнаж байсан нь тэр. Ингэж эмээгийнхээ эрдэм чадлыг анх харсан.

-Та өөрөө хэдэн хүүхэдтэй вэ. Дунд охин нь дуучин Ука байх аа?

-Би эхээс тавуулаа. Миний ээж ганц хүү, дөрвөн охинтой. Би болохоор таван охин, ганц хүүтэй. Ука маань айлын дөрөв дэх нь. Одоо хүүхдүүд маань бүгд том болсон.

-Укагийн хүүхэд нь том болж байгаа юу. Та ач, зээ нараа сайн асарна биз?

-Том болж байна аа. Би хүүхдүүдийнхээ хүүхдийг нэг цаг ч өөрөө харж үзээгүй дээ. Өөрсдөө л бие дааж амьдралаа авч яваасай гэж хүсдэг учраас тэр. Том охидууд маань 30 гарсан ч зээгээ харахгүй л байлаа. Тиймээс гэр бүл дотроо намайг эмээ болгож өгсөн хүүхэддээ 41 чулуугаа, алтан загастай өгнө гэж хэлсэн. Хоёр дахь охин маань анхны зээг минь төрүүлсэн. Амлалтаа биелүүлсэн.

-Ганц хүүгийн хувьд?

-Миний одонгийн хүү.

-Алдарт эхийн нэгдүгээр одонтой юм байна шүү дээ?

-Тийм ээ. 1985 онд хоёрдугаар одонгоо аваад, нэгдүгээр одонгоо авахгүй явсаар байгаад өнгөрсөн жил авсан. Авах л юм чинь яах вэ гэж явсаар байгаад 20 хэдэн жил одонгийн мөнгөө улсдаа хандивласан байна.

-Зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн сайхан ижий юм байна. Эцэг, эх болгон үр хүүхэддээ сургааль хэлдэг. Зарим нь үнэнч шударга яваарай, зарим нь зөв яваарай гээд л захьдаг. Та ихэвчлэн хүүхдүүддээ юу гэж хэлж, сургадаг вэ?

-Хүүхдүүдээ бага байхад би ээлжийн ажилтай тун завгүй байдаг байлаа. Тийм болохоор хүүхдүүд маань багаасаа бие даасан, өөрсдийгөө хэнээс ч дутахааргүй аваад явчихдаг. Хүн ер нь зөв л явах ёстой. Өөрийгөө сайхан авч явж, өрөөл бусдад атаа жөтөөгүй, хар муу санаагүй, хийж байгаа ажлаа зогсолтгүй хийсээр байж оргилд нь гарах учиртай.

-Та “Дэлхийн содон хүмүүсийн чуулган” гэдэгт оролцож шагнал авч байсан гэсэн. Сонин содон хүмүүс их байсан уу?

-2000 онд Дэлхийн содон хүмүүсийн чуулганд оролцсон. 17 орноос хүмүүс оролцсон. Олон сар үргэлжилсэн дээ. Би тэндээс Израйлиас ирсэн еврей хүнийг гайхан биширсэн. Тэр хүн шалгуурт орохдоо стакан авчруулаад дотор нь хүйтэн ус, дараа нь кофе хийлгэсэн. Алгаа стаканы дээр байрлуулж байгаад нар зөв эргүүлтэл стакан доторх кофе хальж оргилж гарч ирэхдээ ус болдог. Тэгэх зуурт нь үзэж, харснаа хэлдэг хүн байсан. Өвөрмонголоос ирсэн 71 настай эмээ гуравдугаар байрт, хоёрдугаар байрт сая хэлсэн еврей хүн, нэгдүгээр байрт нь би орсон.

-Тийм содон хүмүүстэй өрсөлдөөд эхний байрт нь шалгарсан гэхээр та илүү мун­даг зүйл үзүүлсэн бололтой?

-15 үе шаттай шалгуурт орсон. Өөрийгөө шүүх хүн нь би биш ээ.

-Та Монголд явагдсан анхны зөн билгийн тулааны ялагч. Хоёр дахь тулаанд бас оролцсон?

-Хөвсгөлд очоод удаагүй байтал “Зөн билгийн тулаан” болох гэж байгааг сонсоод эргээд хотод ирсэн. Очиж бүртгүүлээд, гурван удаагийн шалгалтад ороод тэнцээд тулаанд орсон. 180 гаруй хүн анх бүртгүүлсэн санагдаж байна. Сүүлийн дөрөвт шилэгдэж үлдсэн. Шилдгийг шалгаруулахад жаахан асуудал үүссэн л дээ. Зөн билгийн тулаан хоёрт бас оролцоод шилдгээр шалгарсан.

-Оросын зөн билгийн тулааныг эхнээсээ бэлтгэгдсэн шоу гэж сонсож байсан юм байна. Та өөрөө орсон хүний хувьд Монголын зөн билгийн тулаан шударга явагдсан уу гэдэгт хариулт өгөөч?

-Миний орсон тулаанууд яг чин үнэнээрээ явагдсан. Нэг оролцогчид хийх даалгаврын тухай хэлж өгсөн нь асуудал үүсгэсэн. Анхны зөн билгийн тулаан гурван он дамнан явагдсан шүү дээ.

-Монголын эмэгтэйчүүдийн академиас тодруулж “Авьяас билэгт хатан” гэсэн өргөмжлөл авч байжээ. Ямар учиртай өргөмжлөл вэ. Ер нь танд өргөмжлөл, медаль олон байна. 2011 онд Хөвсгөл аймгийн бахархалт хүн болж байж, найзуудаас нь, ажлын хамт олноос нь дурсгасан зүйлсүүд ч нэлээд байх шиг?

-Янз янзын өргөмжлөлүүд авч байсан. 2011 онд МҮОНТ-ээр гарсан “Есөн хүслэн” нэвтрүүлэгт 1000 цэрэгтэй хамт есөн эмэгтэй оролцож, цэрэг армийн нэг өдөртэй танилцаж, гүйж харайх, буудах өнхрөх гээд бүх зүйлсийг нь хийж үзсэн. Энэ үеэр надад дурсгасан хамт оролцож байсан эмэгтэйчүүдийн зураг байна.

-Таны яриаг сонсоод байхад зөн билэгтэн хүн төрөлхөөсөө эсвэл удмаасаа заяагддаг санагдлаа. Гэтэл одоо манай улсын зөвхөн нийслэлд гэхэд шашны 321 сүм, хийд бий гэнэ. Ийм байхад хувиараа үзэж хардаг хүмүүс дэндүү олон. Худлаа хэлж, залилан мэхэлдэг нь ч байдаг?

-Худлаа хэлж, хууран мэхэлвэл хүний хувь заяагаар тоглож байгаагаас ялгаагүй. Тийм хүмүүс дээд тал нь найм, есөн жил үзэж харна гэж явж байгаад сүүлдээ алга болдог. Ингэж явснаар зовж зүдэрч, үгүйрэн хоосрох нь ч бий. Хүмүүс өвдөх, салж хагацах, ажилгүй болох үедээ арга ядахдаа лам, үзмэрч, бөөг зорьж очдог. Хүний зовлонг ашиглаж бизнес хийх болсонд маш их харамсдаг. Үзмэрчийг амьтай юу, амьгүй юу гэдгийг харахад андашгүй. Бөөгийн зан үйлийг буруу зүйлд ашиглаад эдлэл, хэрэглэл нь догшроод өөрийнхөө гэрт орж чадахаа байсан ч хүн байна.

-Бурхан номын үйлд “гар харна” гэдэг байж боломжгүй зүйл санагддаг. Үзүүлж харуулж ном уншуулж, засал хийлгээд хүмүүс тодорхой хэмжээнд баярласан сэтгэлээ илэрхийлдэг. Гэтэл заавал тэгэж тариф тогтоох хэрэгтэй гэж үү?

-Үзүүлэхэд тариф тогтоож болохгүй. Би тэгэж байгаагүй ээ. Яах аргагүй амь насаа алдах гээд байгаа хүнд өргөл барьц барих шаардлагатай болдог. Үүнээс бусад заслууд гайгүй. Гурав ч өргөж хүрэхгүй жижиг ууттай арцыг 30 мянган төгрөгөөр зарж байгаа хүн байх юм. Ядарсан хүнийг үзэж туслачихаад хариу нэхдэггүй олон хүн байна. Эцсийн эцэст үзэж харна гэдэг бизнес биш. Аль болох буян номын үйлийг түгээж явах хэрэгтэй.

-Та одоо хүн үзэж байгаа юу?

-Одоохондоо үзэхгүй байгаа. Цагаан сараа ч хийгээгүй хөл хорио­гоо сахиж байна. Зургаан хүү­хэд, ганц эгчтэйгээ ч золгоогүй.

-Танд үзүүлж байсан хүмүүсээс сэтгэлд үлдсэн гэдэг юм уу, үнэхээр засаж боломгүй тавилантай гэдэг юм уу хүнтэй учирч байв уу?

-Учралгүй яах вэ. Үнэхээр янз янзын хүмүүс ирдэг юм. Заримдаа энэ байшингийн үүднээс хашааны хаалга гараад явчихаар олон хүн дугаарлаж үзүүлдэг байлаа. Хамгийн гол нь хүнд тус дэм болчихоод тэр хүнээ баярлаж байгааг нь харах сайхан. Түүнээсээ би энерги авдаг.

-Ер нь, шашны урсгалууд хоорон­доо харшилдаг юм уу. Тодруулбал, шарын шашинтай хүн бөөгөөр явах дэмий, бөө таарахгүй. Эсвэл бөөгийн шашин­тай хүн өөр шашин шүтэж болохгүй гэсэн зүйл байдаг уу?

-Бөөгийн шашин, шарын шашин харшилдаг гэж би дуулж байгаагүй. Гэхдээ хийж байгаа үйл, үйлдэл нь өөр. Энэ нь тахилгын зан үйлд илүүтэй харагдана.

-Та өөрөө юунд итгэдэг вэ?

-Би цагааны талын удган хүн. Онгод сахиус болон өөртөө итгэнэ. Өөртөө өөрийн бодлоор эзэн нь байна.

-Танд шавь байгаа юу?

-Хоёр хүн бий. Нэг нь ёстой “амьд” авьяас билэгтэй Сайхантуяа гээд, нөгөө нь Ховдод байдаг. Гэхдээ аль алинтай нь ойрд уулзсангүй. Шавь гэхээс илүү авьяас чадварыг нь хүлээн зөвшөөрч байгаа.

-Хүүхдүүдээс нь авьяас чадварыг тань өвлөсөн хүн бий юү?

-Хоёр хүүхдэд маань өвлөгд­сөн. Нэг охин минь тусдаа үзэж хардаг.

-Харын талын бөө, цагаан талын бөө гэж байдаг бололтой. Хэчнээн хэн нэгний захиалгаар байсан ч хар зан зүйл хийж хүнийг санаатайгаар хорлох нь ёс зүйн хувьд, хүн гэдэг утгаараа ч байж болдог гэж үү?

-Яалт ч үгүй туслах шаард­лагатай хүмүүст туслана. Хүнийг хорлож бол болохгүй.

-Тэгвэл хараал, жатгыг хариулахдаа хийдэг үйл нь яадаг юм бэ. Сураг сонссоноор бөөд ороолгуулах гэж хэрцгий гэмээр зүйл байна уу?

-Жавтий хүртэнэ гэж зүйл байдаг. Учиртай үйл. Буруу үйлдвэл хийж буй хүнд өөрт нь ч, хийлгэж буй хүнд ч сэвтэй.

-Төрөлхөөсөө зөн билэггүй хүнд яваандаа тэр чадвар нь сууна гэж байх уу?

-Ер нь ховор. Нойр нь хүрэхгүй удаж, хоол унднаас гараад, үс нь ихээр унаж, арьс гундаж нүднээс гараад байгаа хүнд удмын хорлол болсон гэсэн үг.

-Унаж татаад байгаа хүнийг бөө болж байж илааршдаг гэх нь бий. Яг тэгдэг юм уу?

-Худлаа. Сая хэлсэн шиг хорлогдож байна гэсэн үг.

-Хараад байхад төрийн тахилга, хувь хүний хийлгэж буй тахилга, газар лусыг аргадсан гээд олон тахилга үйлддэг бололтой. Тахилга зохион байгуулж, газар лусыг аргадахад үр дүн нь яаж мэдэгдэх вэ. Олон жил бороо ороогүй нутагт бороо орох гэх мэтээр илрэх үү?

-Баянхонгор аймагт нэг хэсэг бороо орохгүй удсан. Тахилгаа хийсний дараа жил ингэ ихэрлэсэн. Бид хотоос очиж ихэр ингэнд мөнгөн буйл зүүж өгч байсан.

-Ер нь зан үйл хийгээд явж байхад байгаль ээжийн гайхамшигтай учирч харж байв уу?

-Баянхонгор аймгийн Буу­цагаан сумын газар лусын тахилгад оролцоход сонин зүйл тохиолдож байсан. Бүлээн бороо орж гар, нүүрэн дээр дуслууд нь буухдаа хорсгож байсан. Тэр үед баянхангайг их шүтсэн дээ. Тахилга зан үйлд оролцож явахдаа очоогүй аймаг надад үлдээгүй.

ТЭРБЭЭР ЦЭЦЭГ, БОЛОР, ЛААНД ХАМГИЙН ИХ ДУРТАЙ

-Та ер нь чамин зүйлүүдэд дуртай бололтой шүү. Зааны хэлбэртэй лаанаас эхлээд янз бүрийн хэлбэр, дүрс, өнгөтэй лаанууд цуглуулдаг юм шиг харагдаж байна. Таны хобби юу вэ?

-Цэцэг, болор, лаанд хамгийн их дуртай. Янз бүрийн лаа байгаа. Энэ шар лааг гэхэд чамайг хүндэтгээд барьсан. Надад бүгд утга учиртай.

-Таны зүүсэн бөгжнүүд анхаарал татаж байна. Алт гэж сонссон үнэн үү?

-Тийм ээ. Багаасаа бөгжинд дуртай. Цахилгааны өнгө өнгийн утсыг авангуутаа том том бөгж хийж зүүдэг байсан. Хэл ам хаадаг бөгж, эмэгтэй хүнийг аз жаргалтай байлгадаг цэцэг бадамхатан, Очирваань бурхны сахиус очир, цэвэр тугалаг загас гээд бүгд утга учиртай. Би өөрөө сайхан байж миний сайхан хүнд очно гэж боддог.

-Та газар тариалан эрхэлдэг гэсэн. Тариалангийн нутгаар нь сонин юутай вэ?

-Би 16 жил тариа тарьж байна. Тариагаа “Улаанбаатар гурил”, “Хөтөл” гээд үйлдвэрүүдэд нийлүүлдэг. Удахгүй тариалан руугаа явах гэж байна. Хамгийн гол нь хүн эрүүл байх ёстой гэдэг учраас хөдөлж хийж бүтээдэг ажилд би дуртай. Өглөө хамгийн их унтлаа гэхэд 06:30 цагт босдог. Гадаа хээр л явж байх дуртай. Жимс, ногоонд дуртай. Атар газар үүсч хөгжсөний 60 жилийн ойгоор 2019 оны арванхоёрдугаар сард “Алтангадас” одон авсан.

-Анх тариачин болсон үеэ дурсвал?

-Анх тариан талбайд ургадаг өндөр шар цэцгүүдийг хараад ямар гоё юм бэ гэж бодоод тариа тарьж үзэхээр шийдсэн. Ганцхан улаан машинтай. Тариаланд ороод эхний дөрвөн жилээ цөм цөм “шатсан”. Уранш хийж чадахгүй, тариагаа хурааж авч барахгүй гээд олон асуудалтай тулгарсан. Одоо надад түүртэх юмгүй болсон. Тариалангийнхаа ойр үхрийн нүд, чацаргана гээд 100 гаруй төрлийн мод тарьсан.

-Тарваагийн Заманд гэж содон нэр юм. Таны нэрний утга учир юу вэ?

-Манай нутагт Заманд гэдэг нэртэй хүн байгаагүй гэдгийг хожимоо мэдсэн. Анхных нь миний нэр. Том судар номын нэр гэнэ лээ. Намайг эх барьж авсан намгар Найдан гэж эмч, домч, номтой хүн байсан. Тэр хүн “Сайхан охин үр чамд иржээ. Буяныг нь дааж яваарай” гээд ээжид хэлэхдээ миний нэрийг өгсөн гэсэн. Ах маань Пүрэвсүрэн гэж хүн байсан. Эгчийг Цэндсүрэн гэдэг. Би айлын гурав дахь хүүхэд. Заяандаа болон нэрэндээ талархаж явдаг.

-Таны мэргэний чулууг сонирхоё?

-Миний чулуу дэлхийд алдар­тай. Олон жилийн түүхтэй эрдэнийн чулуунууд байгаа. 41-н амьд чулуу гэсэн үг. Одоо нэлээд элэгджээ. Бүр зарим нь элэгдээд дуусах дөхжээ. Чулууг хийсэн олбог нь 14 дэх нь. Хугацаатай байдаг. Энэ чулуун дээр гэхэд бөөгийн дүрс, энэ чулуун дээр гэхэд хэл ам хууль шүүхээр явсан гэх дүрс, бурхны дүрс, нүдний дүрс, мэсний дүрс, хаалттай хаалга, нээлттэй хаалга, өвчин зов­лон, хөрөнгө мөнгө гээд л маш олон дүр, дүрслэлийг харж болно.

-Таны амьдарч байгаа байшин бас өөрийн гэсэн бяцхан түүхтэй байх?

-Юм үзэж харж олон тэмцээн уралдаанд орлоо. Хүүхдүүдийн буянаар ч тэр сайхан амьдарч байна. Үзүүлж харуулдаг хүмүүс дунд орон сууц бэлэглэе гэх нь ч бий. Гэхдээ надад орон сууц хэрэггүй. Байшинд амьдрах нь надад илүүтэй таалагддаг. Цай, сүүнийхээ дээжийг хүслээрээ өргөж, дуртай цэцэг, ургамлаа тариад, зундаа хашаан доторхоо тохижуулаад цэцэрлэгжүүлээд амьдрах гоё.

-Энэ жил шинэ корона­вирус­ний халдвар гэх хэцүүхэн өвчин гарлаа. Дээрээс нь сонгуулийн жил 2020 онд монголчууд ямар байх бол оо?

-Энэ жилийг төмөр хулгана жил гэж яриад байгаа. Төмөр биш ам цагаан хулгана жил гэж ярьвал зүгээр. Энэ жил их сайхан жил болох учиртай. Гэхдээ одоо бүх юм догширч, хилэгнээд байна. Төр засаг, ихэс дээдэс, газар лус гээд хилэгнээгүй зүйл бараг үлдсэнгүй. Дээдсүүдээ гомдоосон учраас төр нь хөлөө олохгүй. Төр нь хөлөө олохгүй учраас Монголын ард түмэнд баталгаатай амьдрал гэдэг хэцүү байна. Тэгэхээр төрд гарч ирсэн хүмүүс нь зөв, ард түмэндээ түшигтэй байгаасай гэж бид бүгд хүсэж байна. Ийм сайхан оронд төрж өссөн монголчууд бид маш том заяатай. Миний очиж байсан гадаад орнууд ой мод, цэцэг ургамал их тарьсан цэвэр цэмцгэр ч гэсэн хээр тал байхгүй. Шууд очоод өөрийн юм шиг харах тэр уужим тал нутаг, үнэрлэх онгон зэрлэг цэцэг, ургамал байхгүй. Манай Монгол амьд. Тийм болохоор морь шиг ээ хийморьтой байх хэрэгтэй. Хүн ээж, аавынхаа сайн сайхан, эх орныхоо сайн сайхныг үргэлж харж, хүндэлж явах хэрэгтэй шүү дээ. Дандаа эерэг зүйл бодож, сайхан зүйл ярьж байгаарай.

-Ээж хүн үр хүүхэддээ сайн сайхныг хүсэж бодож, залбирдагтай адил та улс орноо сэтгэлдээ бодож залбирдаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Үр хүүхдүүд болон эх орныхоо төлөө өглөө бүр сүү цайныхаа дээжийг өргөдөг.

Т.Заманд гуай охины хамт

Т.Заманд гуай одонгийн хүүгийн хамт

Сэтгэгдэл ( 46 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.52) 2023 оны 12 сарын 30

Заманд залуудаа орос цэргээс Укаг олсон. Яаж ийм Монгол хүн байх вэ дээ.

0  |  1
Л(203.208.123.204) 2020 оны 06 сарын 22

Ука европ шиг болох гээд хэт хичээдэг ч шанаа нь таг монгол. Аав нь увсынх орос биш

1  |  0
К(203.208.123.204) 2020 оны 06 сарын 22

укаг амьдаар харвал яг ээж шигээ таг монгол царайтай где. Аав не монгол шд

1  |  0
Ishhvv Sambyy (66.181.161.96) 2020 оны 04 сарын 20

Saihan yaria bolj tyn dajgvi naad hvn chin baigaa n ene dee zobson tvmend tys hiihdee yugaach haramlahgvi Taksiin thoohor baridag veees mednee hairtai egchiigee Tsagaan setgeltei uyahan hairtai hvmvvstee ereel yrsgaj bdag hvn shvv dee Jil bvrpiin sar shineer baaziinhaa ahmadyydiig hvleen abch tebrelden yylzana daa saihan saihan Myndag tarialanch tsetseg bol erdoo vndsen hobi gej helj bolnoo Ter ch ytgaaraa taria tarih .dyrtai Egchdee ene horboogiin hamadg l bdag saihan bvhniig hvsie Ta mon vrgelj ineed bayar hooroor dvvren jargaltai baigaarai

1  |  1
Хүрэл(66.181.161.52) 2020 оны 06 сарын 22

Энэ Ука өөрийнхэн хүүхэд мөнүү яг орос шиг цариатай бусдаасаа шал өөр юмаа

0  |  1
дорж(59.153.113.247) 2020 оны 04 сарын 20

мөнгө далалдаг сарандаваагын хамаатан гэж сонссон үнэн болуу

0  |  0
Буяночих(202.9.46.218) 2020 оны 04 сарын 19

Сайн бна уу..минии ээж хөвсгөлиин цагаан уулын хүн.намайг намгар найдан гэдэг хүн эх барьж энэ нэрииг хайрласан гэдэг...би Замандтай уулзхыг маш их хүсэж байна..холбогдхыг бодоорой утас 99862020 нутгиин хүн маш сайхан бнааа

0  |  0
Tuul (202.9.40.46) 2023 оны 12 сарын 30

Humuus min yundaa ingej neg negiigee muu helj zaaval uliin shagaij baih yostoi ve Negch gesen Eej saihan amidarch bna chadlaaraa bas hun arddaa tuslaj bna gej bna bolohguin yu bnaa Duuchin Uukach bas hodolmorch emegtei shuu

1  |  2
Дорж(192.82.70.153) 2020 оны 06 сарын 22

Орфлемийн оюунаа авгай нэг хэсэг хууцаад онигоонд ороод алга болсон ер нь нэг энд тэндээс уншаад ирхээрээ оорийгоо ер бусийн гээд олон юм яариад эхэлдэг улсууд их болсон дээр нь гэр орондоо хэрэгтэй хамгаалдаг гэсэн болгоныг цуглуулаад бат цайзан дунд сууж бгаагаар тосоолоод бусдыг шудраг хэсэг булэг улсууд их болсон цаг уе дээ

2  |  0
Zochin(202.9.46.32) 2020 оны 06 сарын 22

Honotsiin shees Ulambayar zalilagch Zamandii avgai

2  |  0
irgen (202.9.46.32) 2020 оны 04 сарын 18

ENE UZDEG HARDAG ZASDAG GEH LUIVARCHID TIIM L YUM BOL TER SERJMYADAG OHINII SURAG AJGIIG GARGAJ UGUUD TER HUURHII EHIIIG NI AMRAAJ UGNU UU LUIVATCHID AA ZALILILAGCHID AA

1  |  0
Zochin(202.9.46.32) 2020 оны 06 сарын 22

Buzrar muuhai energitei avgai shunaliin tulam

1  |  0
Zochin(202.9.46.32) 2020 оны 04 сарын 19

Tamin ee seheertsgee ene metiin munhruulagch zalijin avgai nart muhar susgeer mehluulehee bolitsoo mal bish yum bol

0  |  2
Батхүү Ганбаатар(64.119.23.51) 2020 оны 12 сарын 14

ЯАЖ ХОЛБОГДОХ ВЭ

4  |  1
Boloroo(139.5.216.246) 2020 оны 04 сарын 18

Saihan buhen delgerch baig. Setgeliin hattai chadvartai bga ni taalagdaj bn. Amjilt huriye.

1  |  0
Zochin (37.166.91.119) 2020 оны 06 сарын 22

Shunaliin tulam avgai

1  |  0
Zulaa(60.241.137.55) 2020 оны 06 сарын 23

Uzuulej bsan shuud l sayiig ogchih l gedegiiin bn lee Er ni demiii hudlaa sanagdsan hiisen yum ni nemer bolooguideee

1  |  0
Зочин(202.9.46.152) 2024 оны 11 сарын 07

Яасан муухай юм бичдэг юм бэ дээ , өөрсдөө хүмүүжлийн доголдолтой юм бишүү амьдралдаа хүн ямар ч явж болно одоо амьдрал нь сайн явж бгаа бол сайн л биздээ яасан ч атаархуу юм бэ дээ

2  |  1
nandintsetseg(43.242.243.38) 2020 оны 06 сарын 23

mundag hundee. saihan yariltslaga bn. iluu dutuu hudal huurmag nemelt hachirgui yag iim l hun. chadna gesenee l\nchadsan shig chaddag mundag udgan daa. ta nar muu muuhai ug helvel aldas bolno shuu. minii eejiin egchiin amind olon udaa orson doo. taniihaa amidrald sain saihan buhniig husie.

1  |  2
Eegee tseegee(66.181.160.126) 2020 оны 04 сарын 17

Сайн сайхныг ерөөе. Сайхан байна. Амжилт

1  |  0
Jilee(59.153.114.230) 2020 оны 06 сарын 22

Uka altsgar gichii gadnii shees

0  |  3
Zochin(202.9.46.172) 2020 оны 04 сарын 19

Uka gej darawgar shar avgai oros tsergiin shees l gesen sjte

0  |  2
зочин(202.9.46.31) 2020 оны 06 сарын 22

Залилан талруугаа хөгжсөн санагдлаа

3  |  1
намсрай(103.10.23.125) 2020 оны 04 сарын 17

их сайхан ярилцлага болжээ дандаа сайхан зүйл бодож байяа да\n

0  |  1
Lol(103.57.95.237) 2020 оны 04 сарын 17

Ymar teneg asuult tavidag ymbe ene setguulch erguu mal n

1  |  0
ж. чулуунбаатар (202.9.46.248) 2020 оны 04 сарын 20

маш их энергитэй сайхан зан ааштай нутаг амьтай ажилсаг хүн байдаг юм.Хүнд туслая л гэж боддог хүн Би уулзаж юм асууж явсаан.

1  |  2
Handaa(64.119.16.52) 2020 оны 04 сарын 20

Hudulmurch daichin eej baina eruul enh sain saihniig husiye

3  |  1
Munkh Az(66.181.189.129) 2020 оны 04 сарын 19

САЙХАН СЭТГЭЛЭЭ ДЭЛГЭЭЧ! ХУНД. 1 Ч БОЛОВ ЕРЕЕЛ ХЭЛЭЭЧ.\nАМЖИЛТ, АЗЖАРГАЛ ХУСЭЭЧ ДЭЭ.Бичсэн юмаа эргээд уншаач. УР ХУУХЭД, УДАМ УГСААТАЙ уурд ургэлжлэх ХУМУУС МИНЬ. ИЙМ юм хэлдэг амаар яаж хоол идэх вэ? Ийм юм бичсэн муухай ХУРУУГАА ур хуухэддээ битгийй хургээрээй. Короноогоос муухай баабааа ХУРУУ !!!!

3  |  2
Zochin(59.153.114.196) 2020 оны 06 сарын 23

Zindaa mn. ard tumnii tarkhiig ugaakhaa bolimoor um!

4  |  0
Naraa(66.181.161.23) 2020 оны 04 сарын 18

Xun muulaxiin uvchtei xumuus bx yum.Minii bodloor zorilgotoi ajilsag gaixaltai xun bna.Az jargal xusie

2  |  2
God(43.242.243.207) 2021 оны 02 сарын 08

Hoorhii doo yaduu hooson dord garaltai hunii shunal duusahgui baahan hog tsugluulaad suudag hun yum gyalgar tsalgar yumand durtai gej jigteihen Uka ch gesen tiim l hun- hyamdhan gyal tsal yumand durtai, bolovsrolgui hooson tolgoitoi, zambaraagui, humuujilgui tsaanaa l dord gedeg ni medregddeg yadaj 10 jiliin ch bolovsrolgui. Ene emegtei ih tavtirgui uvaigui bohir emegtei haragdaj bna odii nasnii hun gehed saihan emegtein namba alga. Deer ued tsergiin angiudaar ergelddeg yavdaltai emegteichuud bdag bsan tednii l neg shuu de meddeg humuus ni heldeg yum.

Б.Алтанцэцэг(203.91.115.55) 2020 оны 06 сарын 22

Хөдөлмөрч хүчирхэг мундаг эмэгтэй байна аа.Уулзаж учрах юмсан.Танд эрүүл энх урт удаан нас илүү их амжилтыг хүсэе.

1  |  5
Haha(139.5.218.254) 2020 оны 06 сарын 23

Khuurhii dee, iim hun dr itgej ochij bga humuus icheesei!! Buduuleg, haranhui, ugly ugly..\n

4  |  0
sar(84.202.59.10) 2020 оны 04 сарын 18

øøriinhøørøø zorimog , saihan ur huuhduudteigee , ajil tørøltei hun shig l amidarch bga hun bn, az jargal husie.

2  |  1
Зочин(202.9.46.31) 2020 оны 04 сарын 18

соц үед шоронд баймаар авгай бна. бсан ч юм бна

5  |  1
хэхэхэ(202.179.25.183) 2022 оны 09 сарын 01

ёстой сайхан шааж дээ,шархаданд орос цэргийн ангиар л тэнэсэн авгай байсан шд,Ука нь орос цэргийнх,дээд охин нь065-ийн мангаа Төмөөгийнх хахахаха

7  |  4
Ука(100.15.93.159) 2020 оны 06 сарын 22

Сайхан шаадаг пэска юмаа.Өмнөөс нь иччихлээ

6  |  3
Ука(100.15.93.159) 2020 оны 04 сарын 18

Сайхан шаадаг пэска юмаа.Өмнөөс нь иччихлээ

6  |  4
zochin(64.119.25.125) 2020 оны 04 сарын 17

koronogiin tuhai yum helsengui

2  |  1
Иргэн(203.169.50.252) 2020 оны 04 сарын 17

Ажилсаг хөдөлмөрч сайхан хүн байна.

4  |  2
зочин(66.181.161.99) 2020 оны 06 сарын 22

Уламбаяр гэж гаж амьтан ээжтэйгээ адилгүй юм байна. бөөн косметик хагалгаа байдаг юм байна. Эцэггүй бутач юм уу

3  |  4
Ridiculous (98.253.30.34) 2020 оны 06 сарын 22

Fking con artist

3  |  0
зочин (202.70.34.98) 2020 оны 06 сарын 22

сайхан ээжтэй юм аа

2  |  2
Zo(64.119.19.33) 2020 оны 04 сарын 17

Saihan eej bnaa

4  |  1
OYUNGEREL(203.91.115.51) 2020 оны 04 сарын 17

Buyantai saihan mongol eejiidee ajil yils ni delgerch baigee mongoliinhoo ard tumniig chin setgeleesee hairlaj baigaa tani medregdej baina hund zurh setgeleesee tus boldog ogogdoltei tuuniigee ch setgel zurheeree hiij yavaa buyantai mongol eejdee ger bul ur huuhduud tani sain saihan buhniig husie

10  |  2
Juju(64.119.19.33) 2020 оны 04 сарын 17

Az jatgal eruul enhig husen erooe.saihan eej

4  |  0
Top