ШӨХТ-аас өнөөдөр /2020.04.20/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд ШӨХТГ-ын дарга Б.Лхагва нар оролцлоо. Тэд мэдээллийнхээ эхэнд тус газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар зэрэгтэй хамтран Ажлын хэсэг гаргасан талаараа хэллээ. Ажлын хэсэг нь бензин, шатахууны чанар, дүүргэлтэд хяналт тавьж, шалгалтын ажиллагаагаа явуулах аж.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва "Хяналт шалгалтын хоёр Ажлын хэсэг гаргалаа. Шатахуун жижиглэнгээр борлуулж байгаа аж ахуйн нэгжид түүврийн аргаар шалгалтаа хийнэ. Хөндлөнгийн иргэдийн төлөөллийг оруулж шалгалтын ажлыг явуулна. Хэвлэл мэдээллийнхэн хамт явж шалгалт хийж болно. Шатахуун, бензиний дээжийг нь авч, шинжилгээ хийнэ. Дүүргэлт, дутуу шахалтын хувьд ШТС-ууд лац, ломботой байдаг. Тэр хүрээндээ ажлаа явуулж байна. АМГТГ болон МХЕГ, ШӨХТГ-аас төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлыг байнга хийдэг. Шалгалтын ажиллагааг энэ долоо хоногт явуулж, албан ёсны дүнг ирэх долоо хоногт танилцуулна" хэмээн онцоллоо.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 2 )
гэнэтийн шалгалт хийж болдоггүй юм уу? ард түмэн шаардаж шахсаны дараа ажил хийсэн дүр эсгэх юм өөрснөө зах зээл судлаад арга хэмжээ авч чадахгүй юу ч хийх чадваргүй гахайнууд ажилаа өгөөч хайран татвар төлөгчийн мөнгөөр цалин авч байна ядаж тэдний төлөө ажил хийгээ ч ГАХАЙНУУДАА !!!!!!!!!!
Шалгалт орлоо шүү актав дээшлүүлэгчээ хийгээрэй гэж Шатахуун импортлогчдод анхааруулж байгаа юм байна