Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс өнөөдөр /2020.04.20/ сэтгүүлчдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, сэтгүүлч Н.Өнөрцэцэг, А.Баярмаа нар оролцлоо. Тэд хэвлэлийн бага хурлын үеэр байр сууриа илэрхийлсэн юм.
Энэ үеэр Zarig.mn сайтын захирал, сэтгүүлч Н.ӨНӨРЦЭЦЭГ "Энд хүрэлцэн ирсэн үзэг нэгт найз нартай баярлалаа. Бас МСНЭ-дээ баярлалаа. Төрийн хамгаалалттай байранд бид иргэний үнэмлэхээ үзүүлж ордог. Төрийн хамгаалалттай цагдаагийн байранд халдлагад өртсөндөө гомдолтой байна. Бас харамсаж байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагийн үед ЦЕГ-ын харьяа Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй хангах алба гэх байрны хоёр давхарт үйл явдал болсон. Тухайн өдөр сэтгүүлчийнхээ ажлыг хийгээгүй, хууль хяналтын байгууллагын үүдийг сахиж явсаар таарсан. Тэр өдөр 17:00 цагийн үед тус албаны Зөрчил хянан шийдвэрлэх арга зүйн хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбатын өрөөнд миний бие орсон. Өмнө нь тус газарт шалгагдаж байсан хэрэг дээр уулзаж байсан болохоор нэг нэгнээ танина.
Нэгдүгээрт, би өөрийн шалгагдаж байгаа хэрэг дээрээ мэдээлэл авсан. Хоёрдугаарт, ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн нэвтрүүлэгтэй холбоотой баримтыг би танд өгсөн, яасан бэ гэж асуусан. Хамгийн сонирхолтой нь, тэр хүн надаас ямар ч барим аваагүй гэж хэлсэн нь маргаан болох үндэслэл болсон юм. Би 2019 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Д.Гэрэл даргатай холбоотой баримтаа өгсөн. Учир нь, генерал Д.Гэрэлийн нэхэмжлэлтэй шүүх хурал нөгөөдөр буюу лхагва гарагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Тухайн баримт Д.Гэрэл даргын гар дээр очсон юм уу, цагдаагийн байгууллага нь ямар ч ажиллагаа явуулахгүй байгаа юм. Ч.Чинбат хурандаа миний эрхэнд халдчихаад, өөрөө цагдаа дуудсан байсан. Хүн бухимдаж болно, уурлаж болно. Дараа нь уучлалт гуйх болов уу гэсэн хүлээлт байсан. Гэтэл шууд цагдаад өгсөн нь энэ байгууллагын хандлагыг харуулж байна. Тиймээс би миний биед халдсан гэх үндэслэлээр цагдаад өргөдөл гаргасан. ЦЕГ-ын даргын тушаалаар энэ хэрэг дээр албаны шалгалт эхлүүлж байгаа юм байна. Бичлэгийг олон нийтэд харуулах эсэхийг мэдэхгүй, нотлох баримтдаа авах байх. Надад гар хүрч байгаа нь тодорхой харагдана. Баримт өөрөө ярьдаг, Н.Өнөрцэцэгт гар хүрсэн эсэхийг тухайн бичлэг тодорхой болгоод өгөх байх гэж бодож байна" гэж байр сууриа илэрхийллээ.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.МАНДАХБАЯР "Сэтгүүлчдийг ажлаа хийж байхад нь эрх чөлөөнд нь халдах, ажлаа хийх боломжгүй болгох үйл явдал үеийн үед гарч ирсэн. Гэхдээ сүүлийн үед бол хэт зэрлэг, балмад шинжтэй болж ирлээ. Сэтгүүлчдийг хууль, хүчний байгууллагын зарим ажилтан өмнө нь загнадаг байсан бол одоо зоддог боллоо. Үүнийг хоёр хувь хүний асуудал гэж харж болохгүй. Энэ бол зөвхөн сэтгүүлчдийн ч асуудал биш. Энэ бол ардчилсан Монгол Улсын өөрсдийнх нь сонгосон замд маш том аюул учирч байгаа эрсдэл юм. Тиймээс МСНЭ-ээс өнгөрсөн долоо хоногт болсон тухайн үйл явдалтай холбоотой мэдэгдэл гаргасан. Хохирогч сэтгүүлчтэйгээ холбогдож, мэдээлэл авсан. Ганц хүн бусармаг үйл явдалд ганцаардах, хүчгүйдэх зүйл бий гэдэг нь харагдаж байна.
Zarig.mn сайтын захирал, сэтгүүлч Н.Өнөрцэцэг, Dorgio.mn сайтын сэтгүүлч А.Баярмаа гэдэг хоёр хүнд хууль хүчний байгууллагад ажилладаг, тодорхой хэмжээний албан тушаал хашдаг хүмүүс зүй бусаар харьцсан, биед нь халдсан, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болгосон ажлыг хийсэн байна. Үүнийг МСНЭ-ийн хуулийн баг, Удирдах зөвлөл хуралдан, эрс эсэргүүцэж хатуу тэмцэхээ илэрхийлж байгаа.
Ялангуяа сонгууль дөхсөн маш эгзэгтэй цаг үед энэ мэт байдлаар сэтгүүлчдийг дарамтлах, үзэл бодол болон үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах, иргэдийн мэдэх эрхэд халдаж байгаа энэ асуудалд МСНЭ тууштай анхаарал хандуулж, хариуцлага нэхэж байна. Хэрэв цар тахлын үе тохиогоогүй бол гудамжинд гарч тэмцэхэд ч бэлэн байна. Хэрэв энэ асуудлыг авч хэлэлцэхгүй, хуулийн хүрээнд шийдэхгүй бол дараагийн арга хэмжээгээ авах болно" гэв.
Сэтгэгдэл ( 23 )
МАН Сэтгүүлчид хоорондоо харш л даа
Shudaraaraa Baasanjaviin Otgon cetguulch shig baigaach yag uneneeree B/Otgon setguulchiin khaana ch hurekhgui shuu ta
Хүн зодсон баримт бгаа бол цагдаа ч бсан хэргээ хүлээ хэнд гар хүрсэн нь чухал юм уу Бид хуулийн өмнө тэгш эрхтэй мөрдөстэй, микрофонтой нь хамаагүй шүү
Хүн зодсон баримт бгаа бол цагдаа ч бсан хэргээ хүлээ хэнд гар хүрсэн нь чухал юм уу Бид хуулийн өмнө тэгш эрхтэй мөрдөстэй, микрофонтой нь хамаагүй шүү
Хүн зодсон баримт бгаа бол цагдаа ч бсан хэргээ хүлээ хэнд гар хүрсэн нь чухал юм уу Бид хуулийн өмнө тэгш эрхтэй мөрдөстэй, микрофонтой нь хамаагүй шүү
Pembiisen abgai min boliochee emegtei hvn baij dandaa hvnii muu vzne enen shig elii balai setgvvlch oor baihgvi
Setguulchid eersdee unenii telee tuushtai bahgui zahialgaar hen negen luu dairch doromjilj gutgej hudal medeelel ih tsatsdag bolohoor humuus ta buhnii ugend itgeh ni yu l bol . Ta nar telber avch zahialgatai ajillagaa hiidegee bolih heregtei
Шантаажаар баяжсан муухай хар энергитэй хүн дээ
setguulch ner zuusen yumnuud hunii erhend denduu buduuleg halddag shuu,shuuh unen munuug togtooh biz dee
emegteijoodiin erhiig hamgaalah olon niitiin baiguulga yagaad dugarahgui baina. minii ehnert ingej gar hursen bol yagaaj uujlahgui deerelhuilehgui shui
Хамгийн түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг
setguulch gehed hetsuu humuus soyolgui zuv bichij ch chadahgui hov l bazna turiin ajiliig zugeer hiilge
Хар мэдээлэл түүж хэрүүл тараасан далжигнасан хүүхэн.Бас түрэмгий авир төрхтэй,хүнийг өдөж шахаж хоргоож байгаад хэл үгэнд хутгах ёозгүй санаатай.
teneg avgai odroos odort bayjij bgaa dandaa shantaaj hiine bas mandahbayariin boojgoig hohood guideg svgai
хараад байхад өдөржингөө л микрофон бариад түнтэгнээд л гүйж харагдах юм,гэтэл ар гэр аж амьдрал нь улам л сайжраад байх юм,өөрийнхөө сайт дээр заналтайгаар ТУН УДАХГҮЙ гээд оруулсан байна лээ,тэгээд хүн шантаажлахаар хэдэн цаас өгдгийн байгаа биз
Ноён Мандах хэдэн охидуудаа эрэн сурвалжлах сэтгүүл зүин хичээлд давтан сургаа. Тэгэхгүи бол90 ээд оны картын бараанд оочер даирдаг баисан хүмүүс шиг лдаираад л даираад л баих юм. Бас нэг мэдээлэл цуглуулах хэцүү амь насанд чаюултаи гэдгииг бид оилгож баина. Тэгэхээр саяхны ,,чингисиин,,Заригиин хүүхэн 2 хүнээр ноцолдуулаад л ,өөрөө заавар өгөөд эвгүи харагдана лээ Энд үндсэн мэдээ саин тал уу муу талуу хамаагүи шүү
Гудамжны хэрүүлч авгай шиг хүнийг өдсөөр бгаад уурлуулж дөнгөдөг энэ хүнд өөрт нь сэтгүүл зүйн, сэтгүүлч хүний ёс зүй бна уу. Хэрвээ сэтгүүл зүй ийм бдаг ийм бх нь хэвийн гэж үзвэл тэр цагдаагийн гар хүрдэг нь бас хэвийн үзэгдэл гэж ойлгохоор. Бас л нэг намын халаасны хүн шиг харагдаад бгаа
зөв амьдрал тбб-ын ЗАГДАА аавтай, цензургүй МӨНХБАЯСГАЛАН ээжтэй, улаан балын ШОДОЙСАМБУУ дүүтэй, заригын ӨНӨРЦЭЦЭГ эгчтэй айлд бэр олж очих охид байна уу?
зөв амьдрал тбб-ын ЗАГДАА аавтай, цензургүй МӨНХБАЯСГАЛАН ээжтэй, улаан балын ШОДОЙСАМБУУ дүүтэй, заригын ӨНӨРЦЭЦЭГ дүүтэй айлд бэр олж очих охид байна уу?
Заримдаа энэ хүүхнииг оилгодоггүи юм Юм сурвалжих гээд баигаа юмуу ,эсвэл ноёны авгаи шиг хүн болгон луу даираад л бусдын эрх чөлөөнд халдаж баигаагаа ажил мэт таилбарлаад Сая тэр ;,чингис,, дээр тусгаилсан хоёр өдөөгч ,даирагч ,саатуулагч дагуулчихсан нэг хүүхэн балалаж өгч баина лээ Орос кинон дээр гардаг эрүүгиин бооссмаа юмуу хаашаа юм ,,,ии. Ии ии ,цаана чинь Өнөрөө ба түүнии нөхөд ,аитугаи гэмштүгэи
Монголд болж байгаа үм байна уу. Бас л нэг хэрүүл, нэгнээ давах гэсэн гаж авир. Энэ сэтгүүлч хүүхэн өөрөө болдоггүй хүн гэж ойлосон. Бумдыг гөлөг гэж доромжилдог хүнд ес зүй байх уу. Арил цаашаа. Тийм л шцдрага үм бол Элбэгдоржийн булхайг илчилчих. Тэгвэл шудрага гэж итгэе
Сэтгүүлч Өнөрцэцэг маш бүдүүлэг бас том шантаажчин авгай. Энэ үйлдэл нь Шантаажлах нүхээ малтаж байгаа байх , төрийн албан хаагчийг өдөж хоргоож , үгээр доромжилж байгаад алдаа гаргахыг хүлээдэг Муужгай. Бараг хүн бүр энэ авгайг Шантаажчин сэтгүүлч гэх болж цаашдаа хэрэггүй дээ эмэгтэй хүн ухаантай сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй дандаа муу муухай зүйл бодож хийгээд хэрэггүй
сайн байна сэтгүүлчидээ дэмжиж байна