Долоо хоногийн сүүлээр ДУЛААРЧ, 25 хэм хүрнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 20

Өнөө шөнө, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, говь тал хээрийн нутгаар хүйтэн салхитай байхыг онцгойлон анхааруулж байна!

2020 оны дөрөвдүгээр сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг харахад 21-нд буюу маргааш зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.

Салхи 21, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон болон цасан шуурга шуурна.

Дөрөвдүгээр сарын 22-ноос нутгийн баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна. 

Дөрөвдүгээр сарын 22, 24-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи 22, 24-нд  говь, талын нутгаар  секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 22-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарч, шөнөдөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 1-6 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын талаар 8-13 градус дулаан, Монгол Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.48) 2020 оны 04 сарын 20

тэнэгтээч энэ чинь маш нарийн шинжлэх ухаан өөрийн гэсэн ном журамтай өөрийн чинь огт мэдэхгүй юм гэж бас байна. хүн бүрийн хүссэн маягаар тохируулж гаргадгүй юм дэлхий нийтээрээ ингэж мэдээ гаргадгийн.манайхан харинч мэдээгээ сайн зөв хэлж байгаа шүү

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 20

Mongoliin zag uuriinhan eroosoo hogjihgui umaa, neeh ereeljilsen um bicheed, nutag nutgaar ni zurag umiig ni taviad oilgomjtoi tod gargachihaj chadahgui yu

0  |  1
Top