ШИЙДВЭР: Тусгай үүргийн онгоцоор Герман, БНСУ-аас иргэдээ авчрахаар боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 21

Улсын Онцгой комисс өчигдөр /2020.04.20/ хуралдсан билээ. Үүнтэй холбогдуулан яг одоо Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Хэвлэлийн бага хуралд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр оролцлоо.

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар цар тахлын үед хэрхэн ажиллах дадлага, туршлага хийх үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу холбогдох газар, мэргэжлийн байгууллага нь дадлага, туршлага хийж байна. Улсын Онцгой комиссоос ойрын хугацаанд тусгай үүргийн онгоцын нисгэх үүрэг өгсөн. Эхний ээлжинд буюу энэ сарын 30-нд Солонгос руу, ирэх тавдугаар сарын 2-нд Герман руу тусгай үүргийн онгоц ниснэ. Шуурхай штаб дээр Ажлын хэсэг байгуулсан. Гадаадад ажиллаж , амьдарч байгаа иргэдээс ирсэн өргөдөл, гомдолд дүн шинжилгээ хийж байна. Шинжилгээнд хамрагдсан, мөнгөө төлсөн зэрэг шаардлага хангасан иргэдээ авч ирнэ. Эрт зарлаж байгаа шалтгаан нь 48 цагийн дотор шинжилгээ хийсэн байх шаардлагыг тавина. Хэрэв 48 цагийн өмнө хийлгэсэн бол хүчинтэй гэж үзэхгүй. Нөөц хязгаарлагдмал байна. Хүндрэл, бэрхшээл байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Замын-Үүдэд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Түр журам боловсруулах үүрэг өгсөн" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 21

naad germanii frankfurt chin germanii 3 tom haldvariin golomtiin neg shyy !!!! mash bolgoomjtoi baizgaa

0  |  0
Иргэн (59.153.112.121) 2020 оны 04 сарын 21

Шинжилгээ нь эруул гэж батлагдсан хумуусээ авчираарай даа, ирсэн хойно нь сайн шлагах, нууц уедээ байх ондор магадлалтай учир олон хоног тусгаарлаж дахин дахин шинжилж иргэдэд хатуу дэг журам сахиулах, уг нь Энэтхэгт байгаа хуухдуудийг эхлээд авчрах арга хэмжээ авах хэрэгтэй байсан, тэд хэцуудэж байк шиг байна даа

0  |  0
Zochin(118.40.236.66) 2020 оны 04 сарын 21

Daraallaar ni orgodol ogsnooroo yvuulval sain bna. Ardiin hhuhdiig ukh gej bolohgui shu

0  |  0
Top