Коронавирусээр халдварлах хамгийн МАГАДЛАЛ ӨНДӨР замыг нэрлэлээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 22

Германы Боннын их сургуулийн Вирус судлалын хүрээлэнгийн эрдэмтэд коронавирусний халдвар авах хамгийн өндөр магадлалтай замыг тодорхойлжээ.

Германы эрдэмтэд төрөл бүрийн гадаргуу дээр амьд вирус олоогүй тул эд зүйлсэд хүрснээр халдвар авах магадлал тун бага гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тус хүрээлэнгийн судлаач Хендрик Штреекийн хэлснээр, судлаачид хаалганы бариул, утас, суултуураас авсан дээжээс лабораторийн аргаар вирус үржүүлж чадаагүй байна. Хэрэв халдвар авсан хүн гараараа амаа таглаж ханиалгаад тэр даруй ямар нэгэн зүйлд хүрсэн даруйд эрүүл хүн тэрхүү зүйлд нь хүрч, нүүрэндээ гараа хүргэсэн тохиолдолд халдварлах боломжтой аж. Гэхдээ халдварын энэ зам магадлал багатай.

Мэргэжилтнүүдийн олж тогтоосноор, олон нийтийн арга хэмжээний үеэр халдвар авсан хүнтэй удаан хугацаанд, ойрын зайд харьцахад халдвар авах эрсдэл хамгийн өндөр гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өөрөөр хэлбэл, халдвар авсан хүнтэй ойрын зайн харьцаж, вирус бүхий дуслаар амьсгалах замаар халдвар авах магадлал хамгийн өндөр болохыг харуулжээ.

Берлиний “Чарите” их сургуулийн вирус судлаач Кристиан Дростен коронавирус амархан хатдаг тул агаараар дамжих боломжгүй гэж мэдэгдэж байжээ.

Top