Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг дөрөвдүгээр сарын 27-нд нээнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 23

Өчигдөр /2020.04.22/ 23:00 цагийн орчимд Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг хааж, гүүрний гурван холбоосын засварын ажлыг эхлүүлсэн билээ. 

Гурвалжингийн гүүрний гурван холбоосоос гадна замыг тэр чигт засварлах шаардлагатай байгаа учраас Нийслэлийн авто замын газраас ийнхүү засварын ажлыг эхлүүлжээ.

Ингэхдээ урдаасаа хойшоо буюу ТЭЦ-3 ДЦС-аас Техник импорт хүртлэх урсгалыг хаасан байна. Гурвалжингийн гүүрний авто замын нэг талын урсгал бүрэн хаагдсан ч эсрэг талын урсгалыг хоёр эгнээ болгон, хөдөлгөөнийг зохицуулжээ.

Засварлаж буй замын хөдөлгөөнийг ирэх долоо хоногийн даваа гарагийн 10:00 цагт нээхээр ажиллаж байна. хөдөлгөөний ачаалал бууруулах зохицуулалтыг хийхээр БГД-ийн Замын цагдаагийн хэсгийн алба хаагчид нэмэлтээр ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top