Цар тахлын үеийн туяа эмчилгээ ЦАХИМ СЕМИНАР эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 26

Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас “COVID-19” тахлын үед туяа эмчилгээ, цөмийн онош зүй, рентген оношилгооны салбарт эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг дэмжих, мэдлэг болон шилдэг туршлагыг хуваалцах, үйлчлүүлэгчид өгөх цацрагийн хэмжээг зохистой хэмжээнд байлгах, цацрагийн хамгаалалтыг хангах зорилгоор цуврал вебинар /интернет семинар/-ыг эхлүүлээд байна.

Энэ нь вирусын тархалтыг бууруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.iaea.org/topics/health/infectious-diseases/covid-19/webinars хуудаснаас болон #IAEANS hashtag ашиглан авч болох юм.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас ХӨСҮТ-д ашиглаж байгаа компьютер томограф, рентген аппаратуудын чанар, аюулгүй байдалд дэмжлэгт хяналт хийж, тус эмнэлэг болон ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад зөвлөмж, мэдэгдэл хүргэн онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдлын бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top