Баянзүрх дүүргийн Ажлын хэсэг хуралдлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 27

"Нэг хот-Нэг стандарт" зорилтот жилийн хүрээнд дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг тохижуулах, гэрэлтүүлэг, эд хөрөнгийг сэргээн засварлах, эвдэж сүйтгэсэн гэм буруутай этгээдийг олж тогтоож, хохирол барагдуулах ажлыг зохион байгуулж, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа.

Дүүргийн Засаг даргын 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн А/188 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн эд хөрөнгөд хяналт тавин ажиллах юм.

Тус ажлын хэсгийн ахлагчаар дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт ажиллаж байгаа бөгөөд нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг засварлах ажлыг зохион байгуулахдаа Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм, журам, норм стандартыг баримтлан ажиллаж, тухай бүр хийсэн ажлын тайланг нэгтгэн гаргаж дээд шатны байгууллагуудад уламжилж ажиллахыг холбогдох албаны хүмүүст даалгалаа.

Мөн нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг засварлах шаардлагыг биелүүлээгүй иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад зохих хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг мэргэжлийн ангиудад үүрэг болголоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 27

ali hediin ingej ajillah estoi baisan ….saihan l medee baina shyy, saihan goe hot dyyreg boloh heregtei baina shdee

0  |  0
Top