Монголын бүжгийн урлагийн зөвлөлөөс “Дэлхийн бүжигчид КОВИД-ийн эсрэг хамтдаа” гэсэн уриатайгаар энэ жилийн дэлхийн бүжгийн өдрөөрөө мэндчилгээ илгээж байна. Дэлхийн бүжгийн өдрөөр эрхэм хүндэт бүжигчид, бүжиг дэглээчид, бүжиг судлаачид, бүжиг сонирхогчдодоо дэлхийн бүжгийн өдрийн халуун мэндийг хүргэе. Дэлхийн бүжгийн өдрийг 1982 оноос эхэлж жил бүрийн дөрөвдүгээр сарын 29-ний өдөр тэмдэглэж ирсэн билээ. Олон улсын бүжгийн зөвлөл нь /CID/ дэлхийн өнцөг булан бүр дэх бүжгийн бүх төрлийн албан ёсны байгууллага бөгөөд Парис хотноо 1973 онд байгуулагдаж байсан юм. Харин Монголын бүжгийн зөвлөл нь 2007 онд байгуулагдан CID-д гишүүнээр элсэж байсан түүхтэй.
Монголын бүжгийн урлагийн зөвлөл нь Дэлхийн бүжгийн өдрийг 2007 онд анх Сүхбаатарын талбайд тэмдэглэж Монголын бүх мэргэжлийн урлагийн байгууллагууд, нийтийн бүжгийн холбоо, цэнгээнт бүжгийн холбоодыг нэгтгэж байсан бол жил бүр өөр өөрийн гэсэн онцлогтой, уриа үгтэйгээр тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн. Тус зөвлөл нь хил хязгааргүйгээр бүжгийн урлагийг хөгжүүлэх, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, бүжгийн төрлийг нэмэгдүүлэх, бүжгийн ач холбогдлыг таниулах зорилготой ажиллаж байна.
2008 онд тус зөвлөл нь нарийн мэргэжилд “Ардын бүжигчин” гэж оруулж Улсын Их Хурлаар бүжигчин мэргэжлийг 20-н жил болгон батлуулсан нь маш чухал үйл явдал болсон, Франц улсаас уран бүтээлчдийг урьж тоглолт хийж, Г.Долгорсүрэн багшийн тухай “Сэтгэлийн өргөл” дурсамж ном хэвлүүлж, Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн тэмцээнийг хоёр дахь удаагаа хамтран зохион байгуулсан зэрэг олон үр дүнтэй ажлуудыг хийжээ.
Бүжиг гэдэг багаар ажилладаг урлаг. Цаана нь бүжиг дэглээчээс эхлээд хувцас хэрэглэл, гоёл чимэглэл, хөгжмийн том баг гээд 100 гаруй хүн ажиллаж байдаг. Бүжгийн урлаг хүүхдийн гоо зүй, зөв бие бялдар, хүмүүжил төлөвшилд нь маш сайнаар нөлөөлдөг. Цар тахлын хөл хорионы үед урлагийн байгууллагууд, боловсролын салбарууд, соён гэгээрүүлэх үүргээ ухамсарлаж онлайн байдлаар олон төрлийн бүжгийн хичээл орж байгаа бөгөөд “Амьдрал бол хөдөлгөөн, хөдөлмөр юм” гэсэн масктай уриалгыг гаргасан.
Бүжгийн урлагийн салбараас 2019 онд Монгол Улсын хэмжээнд Соёлын тэргүүний ажилтан 39, Монгол Улсын гавьяат багш нэг, урлагийн гавьяат зүтгэлтэн нэг, гавьяат жүжигчин нэг бүжигчнийг тус тус шагнажээ. Тэгвэл энэ жил “Сэтгэлийн өргөл” номыг цувралаар гаргах төлөвлөгөөтэй байгаа ба Монгол улсын гавьяат жүжигчин Ц.Ламжав, Төрийн соёрхолт, МУУГЗ С.Сүхбаатар нарын тухай дурсамж ном гаргахаар зэхэж байна.
Бүжиг гэдэг багаар ажилладаг урлаг. Цаана нь бүжиг дэглээчээс эхлээд хувцас хэрэглэл, гоёл чимэглэл, хөгжмийн том баг гээд 100 гаруй хүн ажиллаж байдаг. Бүжгийн урлаг хүүхдийн гоо зүй, зөв бие бялдар, хүмүүжил төлөвшилд нь маш сайнаар нөлөөлдөг. Цар тахлын хөл хорионы үед урлагийн байгууллагууд, боловсролын салбарууд, соён гэгээрүүлэх үүргээ ухамсарлаж онлайн байдлаар олон төрлийн бүжгийн хичээл орж байгаа бөгөөд “Амьдрал бол хөдөлгөөн, хөдөлмөр юм” гэсэн масктай уриалгыг гаргасан.
Бүжгийн урлагт боловсон хүчнийг Соёл урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургууль, Монгол Улсын Консерватурын Бүжиг, циркийн сургуулиар бэлтгэдэг бөгөөд жилд 50 хүрэхгүй бүжигчин төгсдөг. Эдгээр төгсөгчид 21 аймагт хүрэлцдэггүй бөгөөд бүжгийн урлагийн үндсэн суурь болсон 330 сумдад мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна. Тийм учраас гурав дахь бүжгийн сургуулийг бий болгох шаардлагатай байна. Бүжгийн сургуулийг нэмснээр өрсөлдөөн бий болно. Өрсөлдөөн бий болсноор дэлхийн бүжгийн урлагт авьяас чадвараараа шалгаран хүч сорьж яваа Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, ХБНГУ-ын “Опера балет”-ын театрт гоцлол бүжигчнээр ажилладаг Д.Одсүрэн зэрэг бүжигчид шиг гэрэлтэй ирээдүй залуу үеийг угтаж буй.
Бүжгийн урлагийн салбарт Б.Жамъяндагва, С.Сүхбаатар, Ц.Ламжав, Ю.Оюун багш гээд олон нэрт мастерууд бий. Бүжгийн урлаг гэдэг цаг наргүй хөдөлмөрлөдөг атлаа бусад урлагийн салбарыг бодвол гавьяа шагналаараа харьцангуй цөөхөн байдгийг нуух юун. Энэ салбараас Хөдөлмөрийн баатар төрөөсэй хэмээн нэрт бүжиг дэглээч С.Сүхбаатар багшийгаа Хөдөлмөрийн баатар болоход нь уухайлан дэмжихийг Монголын бүжгийн урлагийн зөвлөлийн тэргүүн, “Сарны чулуу” чуулгын захирал Ч.Саранчимэг хүсэж байв. Мөн хөдөө орон нутгийн бүжигчдийн хангамж тааруу, орхигдох хандлагатай байдаг гэдгийг төр засаг анхаарахыг хүслээ.
Дэлхийн бүжгийн урлагийн өдрөөр үе үеийн бүжигчид, уран бүтээлчид та нар минь сайхан баярлаарай!
БИЧЛЭГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 11 )
Bayar hurgie! Saihan yriltslaga boljee! Bujgiin surguuli baiguulasai! Orsoldoon bhgui ulmaas hen n hen be gedgee ylgaj chadhaa bolison horvoo boljee!!! Uran saihanchid gazar avchee, nariin mergejliin nariin bodlogo er bhgui bolson n haramsal gunig… amjilt husie. Chadvargui nuhduud olshirson tsag eroosoo ichdeggui kkk
Шинэ ургууль нээх амархан. Хамгийн гол нь элсэх оюутнууд нь байхгүй байна шүү дээ. хэн дуртай нь шууд элсээд орчихдог ургууль биш ээ.
10 буудлын дүүл байна
delkhiin bujgiin bayriin mend
Tiishde Suhee bagshiigaa baatar bolgoy oo
Сайхан ярилцлага болсон байна. Сургуль бол бүжгийн урлагийн салбарт хийгдэг том хөрөнгө оруулалт болох амжилт
Бүжиг үнэхээр гоё шүү! Сүхээ багшдаа хөдөлмөрийн баатар болохыг ерөөе!
Saraa egchdee amilt husey.
tsag ni bolson chuhal sedvuudiig hundsun bna . saihan yariltslaga bn. Amilt husey
С.Сүхбаатар багш Хөдөлмөрийн Баатар болох цаг болсоон
Тийм шүү. Бүх бие, оюун сэтгэлээрээ урлагийг хүмүст хүргэж байдаг төрөл. Сүхтбаатар баатар болоосой.