Коронавирус тархинд нэвтэрч, мэдрэлийн системийг гэмтээдэг

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 28

КОВИД-19 халдвар амьсгалын замын эрхтнүүдийг халдварлуулаад зогсохгүй мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг болох нь судалгаагаар тогтоожээ.

Мэдрэлийн эсэд нөлөөлдөг механизмыг одоогоор судлаагүй байгаа ч эрдэмтэд энд ямар нэгэн холбоо буйд эргэлзэхгүй байна. Өнгөрсөн сарын дундуур амтлах, үнэрлэх чадвар алдагдах нь КОВИД-19 өвчний бас нэг шинж тэмдэг болохыг тогтоосон билээ.

Коронавирус нармайгаас тархи руу шууд орсноор бараг бүгд эд эрхтний үйл ажиллагааг алдагдуулах чадвартай аж. Халдвараас үүдэн үүсэх хүндрэлүүдийн урт жагсаалтад хоол боловсруулах эрхтэн гэмтэх, судас бөглөрөх, зүрхний дутагдал, тархи нугасны үрэвсэл зэргийг нэмж оруулжээ. Франц, Хятад улсад хийсэн судалгаанаас үзвэл, халдвар авсан өвчтөнүүдийн гуравны нэг гаруй хувьд нь мэдрэлийн тогтолцоотой холбоотой ямар нэгэн хэлбэрийн шинж тэмдэг илэрчээ. Зарим тохиолдолд тархи нугасны үрэвсэл, Гийен-Баррегийн хам шинж буюу хүний дархлааны тогтолцоо мэдрэлийн эс лүүгээ халдсанаар булчин суларч, саажилт үүсэхэд хүргэж байна.

Нью-Йорк хотод шинж тэмдэггүй халдвар авсан 50 хүртэлх насны таван өвчтөн зүрхний шигдээс болсон тохиолдол гарчээ. Урьдчилсан дүгнэлтээр, коронавирус бүдүүн судсанд бүлэгнэлт үүсгэж, тархины цусан хангамж алдагдахад хүргэсэн байна. Мэдрэлийн тогтолцооны гэмтэл, саатал гол төлөв хүнд өвчтөнүүдэд илэрч байгаа бөгөөд эдгэрсний дараа ч зарим өвчтөнүүдэд энэ шинж тэмдэг үлдсэн тохиолдол мөн гарч байна. Гэхдээ энэ нь коронавирусний онцгой чанар биш гэнэ. Бусад төрлийн вирус, жишээ нь томуу, улаан бурхны вирус зарим төрлийн мэдрэлийн өвчин үүсгэдэг хэдий ч энэ нь ховор тохиодог аж.

Коронавирусний халдвар ямар учраас зарим хүнд хөнгөн, заримд нь хүнд тусаж буй шалтгааныг тогтоох зорилгоор Их Британид олон мянган ихрүүдийн дунд судалгаа хийжээ. Урьдчилсан дүгнэлтээс үзвэл, халдварын хүнд, хөнгөн хэлбэр, шинж тэмдэг, халдвар авах магадлал генийн хүчин зүйлс буюу удамшлаас ихээхэн шалтгаалж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.27.35) 2020 оны 04 сарын 29

Тийм юм уу тэгвэл 30 гэр бүлийн гишүүлийн тархинд үйлчлүүлэх арга зам хайхаас даа

0  |  0
Зочин(122.201.22.171) 2020 оны 04 сарын 28

Энэ вирус ч их хоруу чанартай эдгэлээ ч халдвар авсан ул мөрөө арилхааргүй л үлдээгээд байгаа юм шиг дуулдаад бас дахиж хүндэрч гарч ирэх магадлал өндөр байгаа юм шиг

0  |  0
Top