Деменц буюу тэнэгрэл, таргалалт, зүрх судасны өвчин КОВИД-19 өвчний явцыг хурцатгаж, нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг ISARIC олон улсын амьсгалын замын болон халдварт өвчин судлалын холбооны гишүүн эрдэмтэд тогтоожээ.
Их Британид шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 16749 өвчтөний өвчний түүхийг задлан шинжилсний үр дүнд өвчтөнүүдийн талаас илүү хувь нь дор хаяж нэг архаг өвчтэй байсан ба эдгээр өвчний дунд нас баралт 40 хувиар өндөр байсныг тогтоожээ.
Деменц буюу тэнэгрэл өвчин халдварын улмаас нас барах эрсдэлийг 39 хувиар, таргалалт 37 хувиар, зүрх судасны өвчин 31 хувиар нэмэгдүүлдэг байна.
Түүнчлэн чихрийн шижин, астм, бөөрний өвчин нас барах эрсдэлийг мөн нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ.
Сэтгэгдэл ( 0 )