"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаярын "Зууны мэдээ" сонины № 87 (6312) дугаарт (2020.05.04) нийтлэгдсэн ярилцлагаас хүргэж байна.
-21 аймгийн уул уурхайн газрын зургийг дэлгэж, Төрийн ордонд хэлэлцүүлэхэд дарамт ирсэн үү. Зарим хүн өөрийг чинь сэтгүүлчийн ажлаа хийхгүй уул уурхай яриад явчихлаа гэж багагүй дайрч давшилж байсан?
-Сэтгүүлч хүн тэнэг зоригтой гэлцдэг дээ. Бид юунаас ч айхгүй баримтыг дэлгэдэг, үйл явдлыг илчилдэг байх ёстой. Би ийм л хүн. Шартай, нэг юм амлавал ард нь гарах гэж зүтгэдэг хар багын л тийм. Жижигхэн биетэй атлаа зодоонч, ахлах ангийнхан дээрэлхээд байхаар нь сөрж үзэлцээд зодчихдог атаман маягийн, үүгээрээ аавынхаа чихийг байнга халууцуулдаг сахилгагүй. Бас дээгүүр сурлагатай хүүхдүүдийн дор орохгүй гэж хичээлээ давтаад дээр нь гарч сэтгэл амардаг онц сурлагатан байлаа. Тэр зан чанар өнөөдөр ч үргэлжлээд яваад байх шиг байгаа юм.
Өнөөдөр би хоёр зүйлд зорьж яваа. Сэтгүүлзүйг бол та бүхэн ойлгож байгаа. Айлаар бол аав ямар байна, хүүхэд тийм байдаг. Эцэг хүн ямар байхаас шалтгаалж тухайн айлын оюун санаа тогтдог. Тэгэхээр сэтгүүлзүй хараат байгаа нь, хар бараан байгаа нь нийгмийг тийм зүйлд түлхээд байна. Үүнийг өөрчлөх соён гэгээрүүлэх чиг үүргийг түлхүү тавих нь чухал. Хоёрдугаарт, айлаар бол хамгийн том цалин бол уул уурхай юм. Аавын цалингаар айлын амьдрал урагшаа явдаг. Тэгвэл энэ салбар хамгийн авлигажсан, мафижсан тогтолцоог бий болгожээ. Энэ тогтолцоог үүсгэсэн хүмүүс хяналтаасаа алдсан учраас эргээд засч чадахгүй болчихсон. Гадны том компаниуд, олигархиудын нөлөө ороод ирчихсэн. Тэр тогтолцоонд Монголын бизнесийнхэн, дотоодын компаниуд живчихсэн. Тиймээс уул уурхайн бодлогыг, хууль эрхзүйн орчныг нь зөв болгох ёстой. Төрийн байгууллагуудын уялдаа холбоог хэвтээ чиглэлд зөв болгох ёстой.
Босоо чиглэлд орон нутаг, төрийн захиргааны байгууллагын уялдаа, эргэх холбоог сайжруулах ёстой, ийм зүйлүүдийг би олж харсан. Тосон бумбын тэмцэл миний амьдралын итгэл үнэмшил, зориг хүчийг надад өгсөн. Тиймээс тэр тэмцлийн сүүлийн хэлэлцүүлэг дээр би ард түмэндээ амласан. Төрийн ордны Иргэний танхимд амлаж байгаа хэрэг шүү дээ, тэр чинь. “Би хариуцлагатай уул уурхайн төлөө цаашид амьдралынхаа зорилго болгож тэмцэнэ. 21 аймагт очно” гэсэн. 21 аймагт очиж асуудлыг дэлгэсэн.
Одоо надад хоёр тор дүүрэн өргөдөл, баримт байна. Үүнийг шийдүүлэх ёстой. Газар газарт ийм зүйл болсон. Иргэд цэнхэр ягаан тасалбар яриад явж байхад тэр үеийн эрх мэдэл, мэдээлэлд ойр байсан нөхдүүд лиценз хусч байжээ. Замбараагүй олон лиценз авч хуудас цаасан дээр Монголын газар нутгийг хувааж бичиж аваад хоорондоо наймаалцаж, хил давуулж зарсан. Энэ нь далд эдийн засаг, хяналтгүй байдал, авлигыг үүсгэсэн. Уул уурхайг хариуцлагажуулж, эдийн засгийг ил болгож, байгальд ээлтэй, хүмүүст өгөөжтэй байдлаар эрхэлж явуулмаар байна.
Би уул уурхайг эсэргүүцээгүй, хариуцлагатай уул уурхайг дэмждэг. Хэдэн сайн уурхай үлдээгээд бусдыг нь хаахад улс орны амьдрал сэргэнэ, авлигын тогтолцоо алга болно, дээд дунд шатны дарга нар хулгай хийхээ болино. Бүгдийг нээлттэй болгож байж уул уурхай хариуцлагатай болно. Ингэж бид аль ч засгийн үед хийгээгүй нээлттэй хэлэлцүүлэг хийсэн.
Ямар ч УИХ-ын хийгээгүйг дөрөв дэх засаглалын тэргүүний хувьд хийсэн. Энэ чинь сэтгүүлчийн ажил шүү дээ. Би сэтгүүлчдэдээ зөв манлайлал үзүүлж байна гэж боддог. Миний арга барил өөр байгаа байх, нэг сайхан нийтлэл бичээд эсвэл нэвтрүүлэг хийгээд суудаг хүн би биш. Зохион байгуулдаг, удирддаг, хүмүүсийг цуглуулдаг авьяасаа ашиглаж нийтдээ 38 хэлэлцүүлэг хийсэн. Давхардсан тоогоор 5000 гаруй хүн оролцсон. Эдгээр хэлэлцүүлэг Монголыг сэрээсэн гэдэгт би итгэлтэй байна. Одоо энэ ажлаа цааш нь гүйцээх хэрэгтэй. Бодлогын болон хууль эрхзүйн түвшинд засч залруулахын төлөө явна гэж зорьж байна.
Х.Мандахбаяр: Дэлхийн сэтгүүлчдийн их хурал хийх шалгаруулалтад Монгол тунаж үлдээд байна
Дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншина уу
Сэтгэгдэл ( 13 )
Говийнхоны дийлэнх нь алт ямарч замбраагүй алт ухаж амьдардаг болсон.
Газар нутгаа замбраагүй ухаж байгааг зогсоох санаа бол зөв. \nТэхдээ дарамталж болохыг бодоод зөвхөн кампаниудтай тэмцэх бус иргэдэд ойлгуулах хэрэгтэй. Одоо ард түмний цөөнгүй хэсэг нь ажил хийх сонирхолгүй алт л ухах болж. За дулаарлаа алтандаа явнаа гээд л... тэгээд л өвөл зүгээр хэвтэж архидаад. Энэ бол улс орон мөхөхийн шинж.
Шантааж хийж илүү дутуу юм шиншилж явахаа иргэний зориг гээд итгэчихсэн балай гөлөгөө одоо боль. Эргүү хэдэн гөлөгнүүдээ турхираад өөрийгөө дарга гээд дүрдээ орчих юмаа. Тийм л юм бол элбэгдорж сайханбилиг баяр баярцогт нартай үзэлц. Хий хөөрөөд элийрч гүйж байхаар зөв юмны төлөө гүй гөлөгөө.
Ene luivarchingaas bolj Tavantolgoi hurs huulalt hurungu oruulalt ntr gej uchnuun hun urund orj dampuursan. Uneheer shunaltai hel amtai hun chanargui. Odoo ene setguulch buh duuchinaa boliyoo tehu.
Kkk ene neg hudlaa gar bna
3-Н ТЭСИЙНХЭН ӨӨРСДӨӨ НУТГАА ХАЙРЛАДАГ БИЛ ҮҮ,ГЭДЭС ГҮЗЭЭГЭЭ ЧИРСЭН АВГАЙ ХҮРТЭЛ УЛААН ЧУЛУУ ТҮҮГЭЭД Л ЯВЖ БАЙДАГ ШД
Уихын суудалд очих санаатай нөхөр үү.Газар шорооны төлөө гээд хашгираад байвал сонгогдох шанс байна гэж тооцож байгаа юм шиг.
Улсаа тонож байгаль эхээ сүйтгэж хууль зөрчиж байгаа юмнуудыг шантаажилхад яадаг юм. Хууль зөрчиж шударга бусаар хөрөнгөжиж байгаа этгээдүүдэд шударга ёс хууль дүрэм бүгд шантааж болж харагдах нь дамжиггүй. Тэд хуульгүй дураар аашилдаг хуучин байдлаа хэвээр байлгахын тулд зөв үг хэлсэн шударга. байдлыг шааодсан бүхэнд шантаажчин гэдэг хоч зүүж олон нийтэд нэр төоийг нь унагахыг байнга оролддог.
Юуны өмнө, эхийн хэвлийгээс тосч авсан эх орныхоо хөрс шороо, угааж ариуссан рагшаан ус хүн төлөхтнийг бий болгосон нүгэлдээ гэмшиж, гандаж гундаж, уурсахдаа цас бороо үёрийн гамшигийг ,газар хөдлөлт, гаслам халуун ган, бүхнийг бидэнд илгээх болов. Энэ бол байгаль биднээс та нар хайрлахгүй бол би та нарт хатуу хариу бэлэг бэлдэж байгаа шүү гэсэнтэй агаар нэгэн. Тийм учраас хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхгүй бол сүйрэл дагуулна. Ганц уул уурхайн биш байгальтай харьцангүй хүн, байгалиа тэжээлгэж, амьдарч буй буй амьд организм бүрт өгч буй сануулга бол цаг агаарын дулаарал. Уур амьсгалын өө
UG N BI DURGUILDEE ENE HUND.GEHDEE GOVIIN BAIGAL MALCHDIIN TULUU TEMTCLIIG N HARIN DEMJIJ BNA.HUN UURIINHEE CHADAH CHADAHGUI CH ZOV UILIIN TULUU TEMTCEJ YVAA HUNIIG HARIN CH DEMJIH N L ZOVSHUU.AMJILT HUSIE.
Хариуцлагатай уул уурхайн тууштай тэмцэлд нь амжилт хүсье\n
Амжилт хүсье залуу минь\n
Тийм шүү. Тууштай тэмцэнэ гэдэг хамгийн зөв зүйл шүү. Цаашдаа энэ эрчээ битгий алдаарай ах минь