Танзани улсын Энгаре Серо хөндийгөөс 19.1 мянган жилийн өмнөх үед хамаарах 408 хөлийн мөр илэрчээ.
Зарим газарт араг ясны хэлтэрхий байж болох зүйлс илэрсэн бөгөөд хөлийн мөр болон илэрсэн ясыг шинжлэхэд 19.1 мянган жилээс 5.7 мянган жилийн үед хамаарах болохыг нь тогтоожээ.
Илэрсэн 408 хөлийн мөр нь 17 хүнтэй эртний хүний жижиг овог байсныг нь тогтоосон байна. Дээрх хүмүүсийг насны бүлгээр нь ангилбал 14 эмэгтэй, хоёр эрэгтэй, бага насны хүүхэд байжээ.
Ингэснээр плейстоценийн эриний төгсгөлд эртний хүмүүс овог үүсгэн хөдөлмөр эрхэлдэг байсныг илтгэх томоохон баримт болж буй аж.
Судалгааг Аппалачийн их сургууль, Танзанийн шинжлэх ухааны академи хамтран үргэлжлүүлэхээр болжээ.
Эх сурвалж: USA Today
Сэтгэгдэл ( 1 )
Зүгээр байж байгаад оюун ухаан үүсээгүй нь харагдаж байна.