Иракт алан хядагчдын “Исламын улс” бүлэглэлийн шинэ тэргүүн гэх Абдулла Кардашийг баривчилсан тухай тус улсын тагнуулын албанаас мэдээлснийг Иракийн мэдээллийн INA агентлаг дамжуулжээ.
Абдулла Кардаш нь алан хядагчийн нууц нэрийнх нь нэг хувилбар гэнэ. Өнгөрсөн оны аравдугаар сард “Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакра аль Багдадийг хөнөөснөөс хойш хэдэн цагийн дараа түүнийг тус бүлэглэлийн шинэ толгойлогчоор томилсон тухай The Guardian сонин мэдээлж байсан билээ. Хажи Абдулла гэгддэг алан хядагчийн жинхэнэ нэр нь Амир Мухаммед Абдул Рахман аль-Мауля аль-Сальби. Аль Багдадийг устгахаас өмнө АНУ-ын хүчнийхэн Абдулла Кардашийг “Исламын улс” бүлэглэлийн шинэ толгойлогч болох өндөр магадлалтай гэж үзэж байсан юм. Түүний толгойг таван сая ам.доллароор үнэлж байжээ.
Аль Кардашийг баривчлах ажиллагааг Иракийн тагнуулын албаны тэргүүн асан Мустафа аль Кадими тус улсын Ерөнхий сайдын албан тушаалд очсоноос хойш нэг сарын дараа зохион байгууллаа гэж Al Arabiya агентлаг онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )