“Исламын улс” бүлэглэлийн толгойлогчийг устгажээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Алан хядагчдын “Исламын улс” бүлэглэл толгойлогч Абу аль-Хасан аль-Курашийг устгасан мэдээг баталгаажуулж, залгамжлагчийг нь тодруулсан тухай мэдэгджээ.

“Исламын улс” бүлэглэлийн хэвлэлийн төлөөгч Абу Омар аль Мухажер бүлэглэлийн толгойлогчийг хөнөөсөн тухай мэдэгдсэн дуу бичлэг тус бүлэглэлийн “al-Furqan” цахим хэвлэлд нийтлэгдсэн байна. Ингэхдээ тус бүлэглэл аль-Курашийн амийг хэн, хаана хөнөөсөн тухай тодруулаагүй байна. “Исламын улс” бүлэглэлийн шинэ толгойлогчоор Абу аль-Хусейн аль-Хусейни аль-Кураши гэгчийг сонгожээ. Абу аль-Хасан аль-Кураши 2022 оны хоёрдугаар сард тус бүлэглэлийн толгойлогч агсан Абу Ибрагим аль-Хашими аль-Курашийг хөнөөсний дараа толгойлогчоор сонгогдсон байна.

АНУ-ын Зэвсэгт хүчний төв штаб Сирийн чөлөөт армийн явуулсан ажиллагааны дүнд Абу аль-Хасан аль-Курашийг Сирид устгасныг баталжээ.

Top