АНУ-ын Төрийн департамент алан хядагчдын “Исламын улс” бүлэглэлийн шинэ толгойлогч Амир Мохаммед Саид Абдел Рахман аль-Маулын байршлыг тогтооход туслах мэдээлэл өгсөн хүнд өгөх шагналын хэмжээг таван саяас арван сая болгож, хоёр дахин нэмэгдүүлжээ.
Төрийн департамент “Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Иракийн баруун хойд нутагт шашны цөөнх езидүүдийг хулгайлах, хөнөөх, худалдах гэмт хэргийн ард байсан гэж үзэж байна. Түүнчлэн Вашингтон түүнийг “Исламын улс” бүлэглэлийн дэлхий даяар явуулж буй алан хядах ажиллагааг хянадаг гэж мэдэгджээ. Аль-Маул нь Абу Ибрахим аль-Хашими аль Кураиши нэрээр мөн алдаршжээ.
Аль-Маул нь “Исламын улс” бүлэглэлийн толгойлогч агсан Бакра аль-Багдади АНУ-ын тусгай ажиллагааны үеэр 2019 оны аравдугаар сарын 27-нд Сирийн Идлибт амиа алдсаны дараа тус бүлэглэлийг толгойлох болсон байна. Алан хядагчдын толгойлогч агсан урхинд орж, бүсэндээ зүүсэн тэсрэх хэрэгслийг дэлбэлж, өөрийнхөө гурван хүүхдийнхээ амийг хөнөөсөн билээ.
Сэтгэгдэл ( 0 )