Италийн Верона хотын нэгэн усан үзмийн талбайгаас эртний Ромын үед хамаарах гоёмсог хийцтэй шигтгэмэл шал илэрчээ.
Верона хотын Неграр ди Валполиселла тосгоны усан үзмийн талбайд дээрх хосгүй олдвор байсан аж.
Италийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд малтлага хийхэд МЭ III зуунд хамаарах эртний язгууртны ордны үлдэгдэл болохыг тогтоосон юм.
Олдвор илэрсэн газар орчим нь 1922 оны үеэс археологийн газар болж олон тооны олдвор илэрч байжээ. Өнгөрсөн зун археологийн хүрээлэнгийн эрдэмтэд дээрх газар орчимд дахин малтлага хийхээр төлөвлсөн юм.
Улмаар 2019 оны аравдугаар сард дахин малтлага хийжээ. Хэдийгээр 2020 онд дахин малтлага хийх байсан ч коронавируснээс шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм.
Шигтгэмэл шал хөрснөөс тийм ч гүн биш тариаланчид хөрсөө янзал байх үеэр ил гарч ирсэн байна.
Эрдэмтэд Засгийн газрын өгөх шийдвэрийн дагуу малтлага хийх хугацаагаа тодорхойлж шинжилгээний ажлаа үргэлжлүүлэхээр болжээ.
Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл ( 1 )
Гэмт хэргийг илрүүлэгчтэй төстэй юм