Анхан шатны шүүхээс ял авсан С.Бямбацогт давж заалдахаар болжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29


Нийслэлийн прокурорын газраас НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогтыг худал мэдүүлэг өгсөн, хар тамхи сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Бямбацогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1-д зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16.2.1-д зааснаар  хоёр жилийн хугацаагаар хорих ялаар, нийт гурван жил гуч хоногийн хорих ялаар шийтгэсэн юм.

Гэвч анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийг С.Бямбацогт эсэргүүцэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Одоогоор түүнийг ШШГЕГ-ын харьяа дамжин өнгөрөх 409 дүгээр ангид саатуулаад байгаа юм.

Түүнийг ялласан зүйл ангийн тухайд

• Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1,  / 20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах: Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

• Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16.2.1  /20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах: Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ

• Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар  / 21.2 дугаар зүйл.Худал мэдүүлэх: Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэжээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ja(66.181.161.86) 2020 оны 06 сарын 01

Банзан бөгс

0  |  0
Hu(66.181.161.86) 2020 оны 06 сарын 01

Pizda awtomat togloomoor ard tumniig ih moljsondo olon huniig amidralgui bolgoson do

0  |  0
Зочин(203.91.115.56) 2020 оны 05 сарын 31

Ийм бага ял өгөхөөр чинь давж заалдахгүй яахийн бэ

0  |  0
Zas(64.119.19.207) 2020 оны 05 сарын 29

Dongio ah ni hun huurch togloomon selem geseen geed shaaj,bgaamdaa

0  |  0
Уншигч(122.201.31.8) 2020 оны 05 сарын 29

Энэ мундаг залуу байна. Нэг ёсондоо хуулийнхныг ажлаа зөв сайн хийхийг шаардаж байна. Миний хийсэн хэрэгт ийм хөгийн жаахан ял өгөх ёсгүй, дор хаяж долоо найман жил нэмж өгөөчээ гэж шаардаж байна гэсэн үг. Давж заалдах гэдэг чинь бас учиртай шүү.

0  |  0
зочин (64.119.22.89) 2020 оны 05 сарын 31

хар тамхи хэрэглэгч нартай хатуу тэмцэх хэрэгтэй дээ

2  |  0
зочин(66.181.161.98) 2020 оны 05 сарын 31

Энэ мундаг залуу байна. Нэг ёсондоо хуулийнхныг ажлаа зөв сайн хийхийг шаардаж байна. Миний хийсэн хэрэгт ийм хөгийн жаахан ял өгөх ёсгүй, дор хаяж долоо найман жил нэмж өгөөчээ гэж шаардаж байна гэсэн үг. Давж заалдах гэдэг чинь бас учиртай шүү.

2  |  1
Hoorhiis(112.96.66.34) 2020 оны 05 сарын 29

Hoohrhii hoorhii, erguu mal tsustai orhidos garaltai humuus yaj ch biye goyj goodood nemergui l de. Tarhi tolgoi ni torolhiin chadvargui uhmel yum hoino yamar olig baih ve. Chingisiin buuri sahisan malchin, manaach, tseverlegch humuust ta nar noyn garaltai geed oilguulchihaar iim l amidralaar amidarna. Zaya ni ter.

2  |  0
(66.181.168.131) 2020 оны 05 сарын 29

Engiin arduud ch ter unetei tamhiig ni avch diilehguil baih hen avsan ni gol ni doo naad shuugch chini aigaad tensen uguud yavuulah bizde

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 05 сарын 29

Engiin arduud ch ter unetei tamhiig ni avch diilehguil baih hen avsan ni gol ni doo naad shuugch chini aigaad tensen uguud yavuulah bizde

0  |  0
Yu(66.181.184.33) 2020 оны 05 сарын 29

Yaliin meme\n\n

0  |  0
Top