НАСА агентлаг Дэлхийд аюултай солир ойртож буй тухай сэрэмжлүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 02


“Аюултай” гэх ангилалд багтсан солир энэ сарын 6-ны өдөр манай гарагтай ойрхон зөрнө гэж АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг мэдээлжээ.

Тус 163348 (2002 NN4) нэршилтэй солирын голч нь 250-570 метр бөгөөд дэлхийгээс 5.1 сая км зайд 11.1 км/с хурдтай зөрөх гэнэ.

Одон орон судлаачид дэлхий орчмын орон зайд буюу 0.05 астрономийн нэгж  буюу 7 сая км радиуст хэмжээгээрээ 140 метрээс том найман мянга орчим солир илрүүлээд байгаа аж. Тус агентлагийн шинжээчид сансрын эдгээр биетийг “аюултай” гэсэн ангилалд хамруулдаг. Дэлхийн орчмын орон зайд буй том хэмжээтэй солирын нийт тоо 25 мянгад хүрэх боломжтой гэж тус агентлаг мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2022 оны 02 сарын 28

Olon havar negtei gej negel udur murgulduj svireh ni todorhoi .Bid haachih ve dee bvgdel vnse bolhoos hoish .Uyg ni anhaaryylaad baidag uym .

1  |  0
Top