Хамгийн сүүлд 160 мянган жилийн өмнө буюу Чулуун зэвсгийн үед дэлхийд ойртон ирж байсан C/2024 G3 солир ойрын үед дахин үзэгдэнэ гэж НАСА агентлаг мэдээлжээ.
Өнгөрсөн даваа гарагт C/2024 G3 солир наранд хамгийн ойр цэгт хүрсэн тул даваа гарагаас эхлэн ажиглах боломжтой болжээ. Сугар гарагаас дутахааргүй тод солирыг дэлхийн өмнөд хагаст оршин суудаг хүмүүст сайн харагдана гэж одон орон судлаачид санал нэгджээ. Гэхдээ солир хэр тод гэрэлтэх нь хэзээд оньсого байдаг гэж эрдэмтэд онцолжээ. Зарим тохиолдолд таамаглаж байснаас бүдэг үзэгдэх нь ч бий гэнэ.
Солирыг харахыг хүссэн хүмүүст гэрлээс аль болох хол, дуран ашиглахыг зөвлөжээ. Нар жаргах, ургах үед тэнгэрийн хаяаг ажиглахыг мөн зөвлөсөн байна. Бямба гарагт НАСА агентлагийн сансрын нисэгч Дон Петтит Олон улсын сансрын станцаас авсан солирын зургийг интернэтэд байршуулсан байна. “Солирыг дэлхийн тойрог замаас харахад үнэхээр гайхалтай байна. Atlas C2024-G3 айлчилж байна” гэж тайлбар бичжээ.
Сэтгэгдэл ( 0 )