Солирын “ангуучид” нэгдүгээр сарын 21-нд дэлхийн агаар мандалд дэлбэрч, Германы нутаг дэвсгэр дээр унасан 2024 BX1 астероидын хэлтэрхийнүүд олжээ.
Сансрын биет манай гарагт ойртож ирэхээс 90 минутын өмнө НАСА агентлагийн ажиглагчид илрүүлсэн байна. Тэдний тооцоолсноор, астероидын голч нь нэг орчим метр. Үүний эрэлд SETI хүрээлэнгийн мэргэжилтнүүд гарчээ. Тэд хэдхэн хоногийн дотор тус тус 5.3 гр, 3.1 гр жинтэй хоёр хэлтэрхий олжээ. Солирыг шинжилж эхлээгүй байгаа ч шинжээчид обрит гэгддэг маш ховор төрлийнх байх талтай гэж таамаглаж байна. Хэрэв 2024 BX1 астероид обрит болж таарвал, шинжлэх ухаанд танигдсан бүх солирын нэг хувийг эзэлдэг ховор төрөлд орох юм гэж Канадын Өрнийн их сургуулийн физикч Денис Вида онцолсон байна. Нарны аймагт обрит гэгч хэрхэн бий болсон нууцыг эрдэмтэд өнөө хэр тайлж чадаагүй байна. Берлинд олдсон сансрын биетийн хэлтэрхийнүүд үүнд хувьд нэмэр оруулна гэж найдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )