АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг 23 жилийн дараа хоёрдугаар сарын 14-ний өдөр “2023 DW” солир дэлхийтэй мөргөлдөж магадгүй гэсэн урьдчилан тооцоо гаргажээ.
50 орчим м диаметртэй солир нь 2046 онд манай гарагаас 1.8 км зайд өнгөрөх ч тооцоололд алдаа гардаг тул дэлхий “2023 DW” солиртой мөргөлдөх магадлал бий хэмээн НАСА онцолжээ. Сансрын биетийн хэмжээнээс үзвэл солир дэлхийтэй мөргөлдсөн тохиолдолд дэлхий дээрх амьдрал сөнөхөд хүргэхгүй ч олон тооны хүнийг их хэмжээний газар нутгаас нүүлгэн шилжүүлэх шаардлага гарна хэмээн тус агентлаг тооцоолсон байна.
Эрдэмтэд солирын нислэгийн чиглэлийг судалсаар байна. Одоогийн байдлаар “2023 DW” солир нь дэлхийд аюул учруулж болзошгүй цорын ганц солир гэнэ. Энэ магадлалыг НАСА агентлаг 560-д нэг, харин Европын сансар судлалын агентлаг 625-д нэг тохиох магадлалтай хэмээн тооцоолж байна. “2023 DW” солир нь тойрог зам дагуу нарыг 25 км/с хурдтай тойрч байгаа ба дэлхийгээс 18 сая км зайд нисэж байна.
2046 оноос 2054 оны хооронд манай гарагт 10 солир ойртох урьдчилсан тооцоо гарчээ. Гэсэн хэдий ч НАСА агентлаг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх үүднээс солирын чиглэлийг өөрчлөх зорилго бүхий аппарат хөөргөх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.
Сэтгэгдэл ( 2 )
zai vh bsuna lai cn bauna
ali ni unen orchuulaad bdag yum, be uur neg site deer murgulduh magadlal teden huvi barag bhgui gesen bizde