Маргааш Хеопсын пирамидын чинээ астероид дэлхийд ойртоно

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 25

Лхагва гарагт /2025.03.26/ 2014 TN17 астероид дэлхийд ойртоно гэж НАСА агентлаг мэдээлжээ.

165 м голч бүхий сансрын биет Египетийн Гиза дахь Хеопсын пирамидаас үл ялиг өндөр гэнэ. 2014 TN17 астероид сүүлийн 300 жилд анх удаа дэлхийтэй хамгийн ойр буюу 1.5 сая км ойр өнгөрнө. Гэхдээ энэ зай нь сарнаас 13 дахин хол учир сонирхогчийн дурангаар энэхүү үйл явдлыг харах боломжгүй.

Эл сансрын чулууг аюултай гэж үздэг байна. Учир нь астероид НАСА агентлагаас тавьсан хоёр шалгуурыг биелүүлж байна. Тухайлбал, диаметр нь 140 метрээс том, дэлхийд 7.5 сая км-ээс бага зайд ойртох юм. Хэдийгээр тус астероид эл хоёр болзлыг биелүүлж байгаа ч нисэж буй замын чиглэлээс нь үзвэл дэлхийтэй мөргөлдөхгүй.

Үүнтэй төстэй үйл явдал 2029 онд тохиох аж. Тэр үед 340 м голчтой Апофис астероид дэлхийтэй 31 мянган км зайд өнгөрөх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu