Дэлхийд таван астероид ойртоно

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 06

Энэ сарын 12-ыг хүртэл манай гараг руу таван астероид ойртоно гэж АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг мэдээлжээ. Байшингийн хэмжээтэй астероид энэ сарын 6-нд манай гарагт 5.11 сая км зайд ойртож ирэх гэнэ. Энэ сарын 8-нд нисдэг онгоц болон автобусны хэмжээтэй хоёр сансрын биет 4.08 сая, 5.72 сая км зайд тус тус ойртож ирнэ. Мөн энэ сарын 10-нд онгоцны хэмжээтэй хоёр астероид дэлхийтэй 1.52 сая, 2.66 сая км зайд өнгөрнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top