Хэмжээгээрээ Хеопсын пирамидаас том байх боломжтой “2015 KJ19” солир манай гарагт энэ сарын 14-нд ойртож ирнэ гэж АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг мэдээлжээ.
Солирын диаметр нь 88-200 метр гэнэ. Хеопсын пирамидын өндөр 147 м байдаг. “2015 KJ19” солир энэ сарын 14-ний өдөр Улаанбаатарын цагаар 18.04 цагт Дэлхийд хамгийн ойрхон зайд тулж ирэх гэнэ. Солирын нислэгийн хамгийн ойрын цэг нь Дэлхийгээс сар хүрэх зайнаас 15 дахин хол байх аж. Тийм учраас эл солир манай дэлхийд ямар ч аюул учруулахгүй юм байна.
Солир нарыг тойрох хугацаа нь Дэлхийн 1094 хоногоос их аж.
Сэтгэгдэл ( 0 )