Долоодугаар сарын 5-аас 6-нд шилжих шөнө Туркийн Истанбул, Бурса зэрэг хэд хэдэн хотын оршин суугчид тэнгэрт солир унахыг харжээ.
Туркийн сансар судлалын агентлагийн мэдээлснээр, сансрын энэхүү гайхамшигтай үзэгдлийг Туркийн олон газраас харах боломжтой байсан аж. 2023 оны есдүгээр сард Туркийн зүүн өмнөд хэсэгт мөн томоохон хэмжээтэй солир унаж байв. Сансрын биет ногоо өнгө цацруулж байжээ. Туркийн сансар судлалын агентлагийн тодруулснаар, агаар мандалд солир орж ирэхэд цацруулдаг өнгө нь тухайн биетийн химийн бүтэц, хурд болон дэлхийн агаар мандал дахь хийнээс шалтгаалан өөр өөр байдаг байна.
Сэтгэгдэл ( 2 )
helterhiin hewtjil bnle holgvihen
Goy haragdhiimoo, nudeeree boditoor ni harah ymsan