Атлантын далайн ёроолд асар том тогоо үүссэн шалтгааныг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 07

 

Их Британи, АНУ, Германы эрдэмтдийн хамтарсан баг Африкийн эрэг орчим Атлантын далайн ёроолд үүссэн Надир тогооны 3 хэмжээст зураглалыг гаргажээ.

Үүний дүнд есөн км голчтой тогоо 66 сая жилийн өмнө том хэмжээний солир унасны дүнд үүссэн болохыг тогтоожээ. Эрдэмтдийн тооцоолсноор, 450-500 м голчтой солир 72 мянган км/ц хурдтай дэлхий рүү орж ирсэн байна. Солир унасанд даруйд дэлбэрэлт болж, улмаар чулуулгийг хайлж, тэсрэлтийн хүч олон мянган кв км талбайг хамарчээ. Үүний улмаас Атлантын далайд 800 м цүнами үүсгэсэн байна. Надир тогоо нь Мексикийн Юкатан хойгийн эрэг орчимд байдаг 180 км Чикшулуб тогоотой зэрэг үүссэн гэж эрдэмтэд үзэж байна. Чикшулуб нь дэлхий 10 км голчтой солиртой мөргөлдөхөд үүссэн байна. Үүний улмаас дэлхий дээр ноёрхож байсан үлэг гүрвэлүүд болон бусад амьтдыг мөхөлд хүргэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top