НАСА сансрын хөлгийг солиртой мөргөлдүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 26

НАСА агентлагийн мэргэжилтнүүд есдүгээр сарын 26-нд /Улаанбаатарын цагаар 09.27-ны 07.14 цаг/ нисгэгчгүй сансрын хөлгийг солиртой мөргөлдүүлэхээр төлөвлөж байна. Дэлхийн хамгаалалтын системийг шалгах зорилгоор явуулах энэхүү туршилтаар солирын чиглэлийг өөрчлөхөөр зорьж байна.

Туршилтыг НАСА агентлагийн YouTube сувгаар шууд дамжуулна.

“Double Asteroid Redirection Test /Давхар солирын чиглэлийг өөрчлөх тест/” нэртэй туршилт нь солирын чиглэлийг өөрчлөх зорилготой анхны төсөл юм. Туршилтын хүрээнд дэлхийгээс 11 сая км зайд буй Дидим давхар солирын Диморф хэсэгт хүрэхийн тулд нисгэгчгүй аппаратыг 2021 оны арваннэгдүгээр сард хөөргөсөн байна.

Дидим, Диморф солирууд нь дэлхийд аюулгүй хэдий ч дэлхийн хамгаалалтын системийг шалгах үүднээс энэхүү туршилтыг явуулж байна. Сансрын хөлөг Диморфтой 6.6 км/с хурдтай мөргөлдөнө. Ингэснээр солирын чиглэлийг өөрчилнө гэж эрдэмтэд найдаж байна. Сансрын хөлөгт байрлуулсан камер солирт хэрхэн ойртож буйг шууд дамжуулах ба мөргөлдсөний дараа бичлэг тасрах аж.

Энгийн дуран авайгаар сансрын объектууд жижиг цэг шиг харагдах тул энэхүү үйл явдлыг ажиглах боломжгүй гэж НАСА агентлагийн мэргэжилтнүүд өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(66.181.184.141) 2022 оны 09 сарын 26

manai tsagaar margaash buyu 27nd ugluu 6 tsagt yum bishuu

1  |  0
Top