Коронавирусний халдвар авсан халзан эрчүүд хүнд хэлбэрээр өвчилдөг болохыг эрдэмтэд тогтоожээ.
АНУ-ын Брауны их сургуулийн профессор Карлос Вамберийн хэлснээр, халзралт нь КОВИД-19 өвчний хүнд хэлбэрийн шинж тэмдэг аж. Судалгааны явцад тус их сургуулийн эрдэмтэд эрэгтэйчүүдийн андроген даавар нь вирусийг дарангуйлахад нөлөөлдөг бөгөөд энэ дааврын дутагдал нь халзрахад хүргэдгийг тогтоосон байна. Энэ шинж тэмдгийг АНУ-ад халдварын улмаас нас барсан анхны эмч Фрэнк Габрины нэрээр “Габрины шинж тэмдэг” гэж нэрлэжээ. Тэрээр мөн халзан байжээ. Испанид мөн явуулсан судалгаанаас үзвэл, Мадрид хотын гурван эмнэлэгт КОВИД-19-ийн улмаас нас барсан эрэгтэйчүүдийн 79 хувь нь халзан байсан аж. Эдгээр судалгаанд үндэслэн эрдэмтэд КОВИД-19 өвчний эсрэг дааврын эмчилгээ хэрэглэх боломжийг судалж байгаа ч үр дүн нь одоогоор тодорхойгүй байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд нийт 6 535 354 хүн коронавирусний халдвар авснаас 387155 хүн нас баржээ.
Сэтгэгдэл ( 1 )
yanaa minii xair chin xalzan sh dee gaigvi baigaa