Хятад улс иргэний зориулалттай хиймэл дагуул хөөргөжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11

БНХАУ өнөөдөр /2020.06.11/ иргэний зориулалттай “Haiyang-1D” хиймэл дагуулыг дэлхийн тойрогт замд амжилттай гаргажээ. Хиймэл дагуул бүхий “CZ-2C” пуужин тээвэрлэгч Шаньси муж дахь Тайюань сансрын буудлаас хөөрчээ.

Хятадын сансар судлалын шинжлэх ухаан, технологийн корпорацын мэдээлснээр, “Haiyang-1D” хиймэл дагуул далайн нөөц судлах, тэнгис далайд болох байгалийн гамшигт үзэгдлийн талаарх урьдчилсан мэдээллээр хангах зорилготой. Түүнчлэн, “Haiyang-1D” хиймэл дагуулыг экологи, хөдөө аж ахуй, тээврийн төсөл хэрэгжүүлэхэд ашиглах аж.

Тус корпорацын мэдэгдэлд дурдсанаар, “CZ-2C” пуужин тээвэрлэгчийг 334 удаа хөөргөж буй нь энэ аж. БНХАУ өөрийн сансрын хөтөлбөрийг идэвхтэй хөгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд цаг уур, харилцаа холбооны зэрэг чиглэлийн хиймэл дагуулыг бүтээж байна. Үүний сацуу сар, Ангараг гараг болон солир судлалын төслийг хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top