Б.Сангидорж: Улиасны хөвөнгөөр дамжиж коронавирус халдах ЭРСДЭЛТЭЙ

Админ | Zindaa.mn
2020 оны 06 сарын 18

Улиас нь хүчилтөрөгчийг нэмэгдүүлж, нүүрстөрөгч, гэрэлтүүлэг болон нарны энергиэс ялгарах туяа, хотын дуу чимээг өөртөө шингээдэг ашигтай мод. Улаанбаатар хотод 10000 орчим улиас байдаг бөгөөд үүний 6000 нь цагаан хөвөн буюу унгарил тараадаг болохыг судалгаагаар тогтоожээ. Жил бүрийн өдийд улиасны унгарил буюу модны хөвөн энд тэндгүй хөглөрч, салхиар дамжин ам хамар, өрөө тасалгаанд ч нисэлдэнэ. Харшил үүсгэлээ, нүд, хамар загатналаа, найтаалгалаа гэж бухимдаж байгаа энэ үед унгарил нь хүнд харшил үүсгэдэг эсэх талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн эрхлэгч, Шинжлэх ухааны доктор, профессор Б.Сангидоржоос тодрууллаа.


-Улиасны унгарил яаж бий болдог вэ?

-Эр улиас мод таван сарын эхний 10 хоногт ямар ч мод навчлаагүй байхад улаан, ягаан өнгөөр цэцэглэдэг. Дэлгэрсэн цэцгүүд салхиар тоосоо хүртээдэг. Энэ үйл явцаас нэг сарын дараа эм улиасан дээр үр буюу ногоон өнгөтэй молцог үүснэ. Боловсорсон үр задарч, гадаад орчинд унгарил үүсгэж, таагүй байдлыг бий болгодог.

-Унгарилаас үүдэж харшлын болон халдварт өвчин тархдаг уу?

-Улиасны унгирал тарж байгаа үед харшлын шалтгаант ургамлууд цэцэглэж, унгиралд наалдаж, зөөгддөг. Одоо хаа сайгүй унгарил байна. Юун дээр бууж, ямар нян зөөж байгааг тааварлашгүй. Тиймээс халдварт өвчин хүртэл тархааж болзошгүй юм. Унгарил нэг дор цуглаж, хунгарил үүсдэг. Үүнээс болж нян үүсэх орчин бүрддэг. Иймээс хүн бүр маск зүүхээс гадна нүдний шил зүүж, өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Мөн гэртээ орохоосоо өмнө хувцсаа сайтар гөвж, үсээ угааж, харшлаас сэргийлэхийг зөвлөж байна.

-ОХУ-ын эрдэмтэд унгарил буюу улиасны хөвөнгөөр коронавирус зөөгдөх аюултай гэж бичсэн байна. Энэ тал дээр ямар үзэл бодолтой байгаа вэ?

-ОХУ-аас гадна баруун европын улсууд, Энэтхэг болон БНХАУ-ын судлаачид бүгд л энэ асуудал руу анхаарлаа хандуулж, коронавирус дамжуулах эх үүсвэр болох эрсдэлтэй гэж үзсэн. Миний хувьд ч гэсэн хэрвээ Монгол Улс дотооддоо уг вирусийг алдвал унгарилаар дамжин тархах боломжтой гэж үзэж байна. Энэ тал дээр судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй байгаа юм.

-Унгарилаас бүр мөсөн салах боломжууд бий юу?

-Мэдээж энэ талын олон судалгаа, шинжилгээ хийгдсэн. Хүмүүс бухимдсандаа шууд л улиасыг тайръя гэж хэлдэг. Нэгдүгээрт, улиасны тоос хүртэлтийг хязгаарлах хэрэгтэй. Ингэхийн тулд эр улиасны цэцгүүдийг хяргаж авах шаардлагатай юм. Ингэж чадвал эм улиасанд үрлэлт явагдах үйл явц хязгаарлагдана. Хоёрдугаарт, унгарилыг тарахаас өмнө үрлэж байгаа. Ногоон молцгуудыг тайрч авах эсвэл даралттай усаар шүршиж унагах боломжтой. Харин унасан молцгуудаа түүж аваагүйгээс болж унгарил задардаг юм. Унгарил хийссэн өдрүүдэд л улиас бидний дайсан болохоос биш бусад үед хамгийн сайн нөхөр юм шүү дээ.

С.НАМХАЙ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(87.66.142.201) 2020 оны 06 сарын 18

Harshil ugdug bolhoos bish, haldwart uvchin taraahgui, ene hun yu surch medsen bolood shinjleh uhaanaar batlagdsan zuilsees tes uur yum yarina we, odoo ued bugd english google deed l buh yum unshij mwddeg bolson bhad yu yariad bnaa????

0  |  0
Зочин(192.82.67.212) 2020 оны 06 сарын 18

Яасан муу ёрын новш вээ? Пропессор Сангидорж чи өөрөө л корона тусөөө

1  |  0
улиас (66.181.166.134) 2020 оны 06 сарын 18

за битгий шаа л даа?

2  |  0
Su ah(202.179.27.206) 2020 оны 06 сарын 18

Бүх улиасаа устгах нь зөв. Улиас тарьсан хэрэглэсэн иргэдийг шийтгэдэг хуультай болж авах хэрэгтэй.улиас устгах ажилд идэвхитэй оролцсон хүмүүсийг төрийн шагнал одон мелалиар шагнаж гарамгай ажилласан 1 хүнд Батүүлийн Бааиар цолыг хураан авч олгох нь зүйтэй болно.

0  |  2
Top