Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим баг зургаадугаар сарын 18-ны өдрийн 19:30-20:22 цагийн хооронд хүчтэй аадар, мөндөр оржээ.
Мөндрийн улмаас долоон айлын хашаа, хоёр гудамж усанд автсан, үерийн ус зайлуулах сувгын шороон далан сэтэрсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 18-ны өдрийн 20:40 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөрөн сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж 5 метр урт, 1 метр өндөр шороон далан босголоо хэмээн ОБЕГ-аас мэдээллээ
Сэтгэгдэл ( 0 )