Испанид нэгэн загасчин хүүхэд тэвэрсэн гэгээн Мариагийн 700 орчим жилийн настай баримал Сар голоос санамсаргүй олжээ.
“The Guardian” хэвлэлийн мэдээлснээр, голд байсан чулууны тэгш дөрвөлжил хэлбэр түүний сонирхлыг татаж, баримал болохыг олж мэдсэн байна. Хөвдөөр бүрхэгдсэн баримлыг Мөргөлийн музейд хүргүүлжээ. Гэгээн Мариагийн хоёр талд сахиусан тэнгэрүүд байх бөгөөд нүүр орчим хүчтэй илэгдсэн ч ялгах боломжтой гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Баримлын суурийг дөрвөн дэлбээтэй цэцэгс болон өргөст ургамлаар чимэглэсэн байжээ. Гэгээн Мариа болон хүүхдийн царай мөн илэгдсэн байна.
Орон нутгийн эрх баригчид энэ баримлын түүхэн болон соёлын үнэ цэнийг тодорхойлж, ямар учраас голд ийм удаан хугацаанд байсныг тогтоохоор ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Илэгдэх гэж хэлэхгүй элэгдэх, гэж хэлнэ, бичнэ.
Эх Дагина гэж хэлээд хэвшчихвэл Христианы соёлыг хүндэтгэсэн хэрэг болох юм.