Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.
- Айлчлалын эхэнд Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхий консулын газрыг БНХАУ-ын Засаг захиргааны тусгай бүс Гонконг-д нээв.
- Улаанбаатар-Гонконгийн хооронд шууд нислэг нисч эхлэв. МИАТ-ын төлөөлөгчийн газрыг нээв.
- Дэлхийн томоохон санхүүгийн төв болох Гонконгд монголын компаниуд арилжаанд оролцож эхэллээ. Монгол улсын ерөнхий сайд С. Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал манай улсын урд хөрштэйгөө харилцах харилцаанд түүхэн хуудас нээлээ.
- Айлчлалын үеэр Ерөнхий сайд Вэнь Зябаотай хэлэлцээ хийж, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангуо, БНХАУ-ын Дэд дарга Си Жиньпин нартай тус тус уулзав.
- Хоёр улсын харилцааны болон харилцан сонирхсон олон улс, бүс нутгийн өргөн хүрээтэй асуудлаар санал бодлоо нухацтай солилцож, тодорхой үр дүнд хүрэв.
- Бизнес уулзалт - хоёр талын 600 аад бизнес эрхлэгчид оролцов.
- Циньхуагийн Их сургуульд зочилж "Зүүн Хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн асуудал" сэдвээр лекц уншиж, Монгол оюутнуудтай уулзалт хийв.
Хоёр орны харилцааны түвшинг шинэ өндөр шатанд гаргасан айлчлал:
Түүхэн замнал- түүхэн айлчлал:
1960 - "Найрамдал, харилцан туслалцах гэрээ" Ю.Цэдэнбал-Жоу Эньлай
1994 - “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ” П.Жасрай-Ли Пэн
2003 - Монгол, Хятадын сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг тогтоосон Хамтарсан мэдэгдэл Н.Багабанди-Ху Жинтао
2011 - Монгол Улс, БНХАУ-ын хооронд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан мэдэгдэл. С.Батболд-Вэнь Зябао
Талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, сонгон авсан хөгжлийн замыг харилцан хүндэтгэхээ нотлов.
Стратегийн түншлэлийн эдийн засгийн агуулга нь -
ЗЭЭЛ ТУСЛАМЖ:
- 320 гаруй сая юанийн буцалтгүй тусламжийг ашиглаагүй байгаа бөгөөд манай талаас уг үлдэгдэл хэсгийг оюутны хотхон, Бээжингийн гудамж байгуулах төслүүдэд ашиглахаар тохирсон.
- “Их сургуулийн хотхон байгуулах” төсөлд зарцуулах саналыг дэвшүүлсэн
- Гадаад орнуудаас авсан хамгийн том хөнгөлэлттэй зээл - 500 сая ам.долларын хөнгөлөттэй зээлийн нөхцөлийг талууд тохирч, ерөнхий хэлэлцээрт гарыг үсэг зурсан - хөдөө аж ахуй, дэд бүтэц, нийгмийн салбарт ашиглана.
- 60 сая юань - Нэг удаагийн айлчлалаар БНХАУ-аас хамгийн том буцалтгүй тусламж олголоо.
- Хятадын талтай тохиролцсон арилжааны зээлийг хэрэгжүүлэх асуудлаар хоёр талын хөгжлийн банкууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь зүйтэй гэж Талууд тохиров.
ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧ:
- Уул уурхай, эрчим хүчний баялгийг нээн олборлох, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагааг уялдуулан цогц байдлаар хөгжүүлэх зарчим.
- Нүүрс, цахилгаан эрчим хүч, түлш шатахууны худалдаа өргөжих хандлагатай байгаа тул зарим тодорхой барааны хувьд нөхцөл, үнэ, тээвэрлэлт, байгаль орчинтой холбогдсон асуудал зэргийг зохицуулсан ерөнхий хэлэлцээрүүд байгуулахыг санал болгосон.
- Уул уурхайн хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг гүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдгээрийг түшиглүүлэн жижиг, дунд үйлдвэр хөгжих нөхцлийг бүрдүүлэх талаар байр сууриа илэрхийлсэн.
- Байгаль орчинд халгүй, өндөр технологид тулгуурласан хөрөнгө оруулалтыг уул уурхай төдийгүй бусад салбарт түлхүү оруулахад ач холбогдол өгөхөө илэрхийлсэн.
- Эрчим хүч экспортлох, импортлох ерөнхий гэрээ байгуулж, тэр гэрээний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд эрчим хүч нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэлтийг дэмжихийг санал болгосон.
Газрын тос:
ХИЙН ХООЛОЙ:
- Орос, Хятадын хооронд тавих байгалийн хийн хоолой, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамыг Монголын нутгаар дамжуулах саналыг манай тал хоёр хөрштэйгээ ярьж байгаа билээ.
- Монгол Улс-БНХАУ-ОХУ-ын 3 талын хамтын ажиллагааг харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр хөгжүүлэх саналыг дэвшүүлэв.
- Хятадын тал идэвхитэй судлахаар болов.
Таван толгой:
- Зах зээл, дамжин өнгөрөх тээврийн асуудлыг хамтдад нь шийдвэрлэх ач холбогдолтой утгаар нь хөрш орнуудын ашиг сонирхлыг оруулах бодлогыг баримталж байгаа.
- Ер нь Монголын ОТ, ТТнүүрс, зэсийн хувьд БНХАУ нь гол зах зээл юм. Иймд БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийн оролцоог бид дэмжинэ.
- Энэ утгаараа БНХАУ-ын Засгийн газрын дэмжиж буй Шэнхуа группийг ТТ-н төслийг хэрэгжүүлэх олон улсын консорциумд идэвхитэй оролцуулахаар талаар ярилцав.
Оюу толгой:
- Хятадаас эрчим хүч авах асуудлаар Оюу толгой компанид туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүссэн.
- Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж, харилцан ашигтай, хамтаар хожих хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж, хамтын хөгжлийг урагшлуулах нь Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны өнө удаан хугацааны хөдөлгөгч хүч байх болно.
- Харилцан хөрөнгө оруулалтыг дэмжих - Монголын тал ч БНХАУ-д хөрөнгө оруулалт хийх зам нээгдлээ.
- ОТ төслийг эрчимжүүлэх чиглэлээр Хятадын талаас эрчим хүч нийлүүлэх асуудлаар холбогдох байгууллагуудын хооронд яриа хэлэлцээг даруй эхлүүлэхээр тохиролцов.
- Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлэх.
Дэд бүтцийн салбар:
- “100’000 орон сууц” төсөлд хятадын талаас хөрөнгө оруулах саналыг дэвшүүлсэн.
- Зам сайжруулах - УБ
- Алтанбулаг - Улаанбаатар - Замын-Үүд хурдны зам барих,
- Түүнчлэн Улаанбаатар – Бээжингийн чиглэлийн хурдны галт тэрэг явуулах боломжийн талаар хамтран судлах саналыг Хятадын тал идэвхитэй хамтран судлахаар болов.
- Транзит тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх боломжийг өргөтгөх талаар талууд үргэжлүүлэн санал солилцох хэрэгтэй байна.
ТӨМӨР ЗАМ:
- Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх талаар сүүлийн үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилтуудыг тайлбарлан ярилцав.
- Төмөр замын бүтээн байгуулалтад идэвхитэй хамтран ажиллах талаар санал солилцов.
- Холбогдох байгууллагууд шаардлагатай бол өмнө нь байгуулсан баримт бичгүүдийг боловсронгүй болгох, шинэчлэх чиглэлээр яамдууд эрчимтэй ажиллахаар болов.
Байгаль орчинд ээлтэй, өндөр технологид тулгуурласан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг бодлогоор дэмжихээ илэрхийлсэн.
- Транзит тээвэр, далайд гарах нэмэлт гарцыг нээх талаар асуудлыг тавьж, хамтран ажиллахаар болов.
- Хилийн боомтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нэвтрэх хүчин чадлыг дээшлүүлэхээр талууд тохиров.
Хүмүүнлэг, иргэд хоорондын найрсаг хандлагыг нэмэгдүүлэх, соёл, боловсрол, эрүүл мэнд нь стратегийн түншлэлийн харилцааны нийгмийн үндэс суурь юм.
Соёлын биет бус өвийг хамгаалах чиглэлд монголын талтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байгаагаа хятадын тал илэрхийлсэн. - Хэлэлцээрт зурав.
Олон улс болон бүс нутгийн асуудлаар
- Монголын талыг АПЕК-т элсэхийг хятадын тал дэмжиж буйгаа илэрхийлсэн.
- Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг НҮБ-ын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо байгуулж байгаад хятадын тал баяр хүргэсэн. БНХАУ, Япон Улс, БНСУ-ын хамтын ажиллагааны механизмд Монгол Улс нэгдэж орох сонирхлоо илэрхийлэв.
Шийдэл дагуулсан түүхэн баримт бичгүүд байгууллаа
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын худалдаа эдийн засаг, иргэд хоорондын харилцаа , зээл тусламжийн асуудлыг шийдсэн чухал баримт бичгүүдэд хоёр тал гарын үсэг зурлаа. Үүнд:
5. “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНХАУ хоорондын гэрээ”-нд монголын талаас, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, хятадын талаас, БНХАУ-ын Хууль зүйн сайд Ву Айинг нар тус тус гарын үсэг зурав.
7. “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, БНХАУ-ын Зам тээврийн яам хоорондын протокол”-д монголын талаас, Монгол Улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, хятадын талаас БНХАУ-ын Зам тээврийн сайд Ли Шөнлин нар тус тус гарын үсэг зурав.
8. “Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хооронд 2011-2016 онд хэрэгжүүлэх Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд монголын талаас Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, хятадын талаас БНХАУ-ын Боловсролын сайд Юань Гүйрэн нар тус тус гарын үсэг зурав.
9. “Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, БНХАУ-ын Экспорт, импорт банк хооронд хамтран ажиллах тухай гэрээ”-нд монголын талаас, Монгол Улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, хятадын талаас БНХАУ-ын Экспорт, импорт банкны дэд ерөнхийлөгч Жу Хунзие нар тус тус гарын үсэг зурав.
10. “Монгол Улсын Сангийн яам болон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, БНХАУ-ын Экспорт, импорт банктай хамтран ажиллах тухай санамж бичиг”-т монголын талаас Монгол Улсын Сангийн сайд С.Баярцогт, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, хятадын талаас БНХАУ-ын Экспорт, импорт банкны дэд ерөнхийлөгч Жу Хунзие нар тус тус гарын үсэг зурав.
Сэтгэгдэл ( 0 )