- Америкийн ардчилал болон улс төр ноцтой хямарсан –
Америкийн рэппер Канье Уэст Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрмэлзэлтэй байгаагаа мэдэгдсэн билээ. Тэрбээр “Twitter” хуудсаараа дамжуулан “америк мөрөөдлийг биелүүлж чадах”-аа мэдэгдсэн. Түүнтэй зэрэгцэн Бүгд найрамдах намаас телевизийн алдартай хөтлөгч Такер Карлсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй байгаа талаарх мэдээ Америкийн хэвлэлүүдээр гарчээ. Шинжээчдийн дүгнэж байгаагаар АНУ-ын дотоод улс төр хурцадмал байгаа энэ үед нам болон хөдөлгөөнүүдэд “тод” хүмүүс хэрэгтэй аж. Тэдний тусламжтайгаар хэрэгтэй байр суурийг эзлэх “тийм тод” хүмүүс хэрэгтэй.
Рэппер Канье Уэст “Одоо бид бурханд итгэж, үзэл бодлоо нэгтгэн, ирээдүйгээ босгож “америк мөрөөдлийг” бодит болгох ёстой. Би АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болно” гэж “Twitter”-тээ бичсэн. Канье Уэст бол дэлхийн хамгийн амжилттай дуучдын нэг юм. 2019 онд түүний цомгуудын худалдаалагдсан хэмжээ нь 120 сая ширхэг. Уэст түүнчлэн хувцасны “YEEZY” брэндийг үүсгэн байгуулагч. 2019 болон 2020 онд Канье Уэст “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн өндөр орлоготой дуучдын жагсаалтын хоёрт “давхисан” юм. Олон янзын эх сурвалжаас харахад түүний хөрөнгө нэг тэрбум ам.доллараас гурван тэрбум ам.доллар.
Канье Уэст Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөхөө зарлаж байгаа нь анх удаагийнх биш. Тэрбээр 2015 онд “MTV Video Music Awards” шагнал гардуулах ёслолын тайзан дээрээс “уг санаархлаа” зарлаж байв. Жилийн дараа тэрбээр Доналд Трампыг дэмжин гарч ирэхэд фэнүүд нь гайхсан. 2018 оны аравдугаар сард Канье Доналд Трампын урилгаар Цагаан ордонд орсон юм. Хэвлэл мэдээллийнхэн болон фэнүүд нь түүнийг Ерөнхийлөгчийн арьс өнгөний бодлогод нь хутгалдсан гэж шүүмжилж байв. Уэст өөрөө дараа нь Трамп түүний итгэдэггүй “үзэл санааг түгээхэд өөрийг нь ашигласан” гэж мэдэгдэж байлаа.
Гэвч өөрийгөө улс төрд бус зөвхөн уран бүтээлд зориулна гэж байсан рэппер тухайн 2018 ондоо 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж мэдэгдсэн юм. Одоо түүний төлөвлөгөөг найз нь болох тэрбумтан, зохион бүтээгч Илон Маск дэмжиж байна. Илон “Би чамайг бүрэн дэмжих болно” гэж жиргээнийх нь доор бичжээ.
“Амжилт гаргана гэхэд бэрх”
Канье Уэст 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй байгаа цорын ганц алдартан биш юм. “Politico”, “Business Insider” зэрэг хэвлэлүүд Бүгд найрамдах намын эх сурвалж дээр үндэслэн мэдээлж байгаагаар 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд “Fox News” телевизийн хөтлөгч Такер Карлсон нэр дэвших төлөвлөгөөтэй байна. Бүгд найрамдах намын улс төрийн стратегич, 2016 онд Жеб Бушийн сонгуулийн штабд ажилласан Люк Томпсон ярихдаа “Такер Карлсон асар их мэдлэгтэй авьяаслаг илтгэгч. Тэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдвэл хүчтэй нэр дэвшигчдийн нэг болно” гэжээ. Карлсон “Fox News” телевизэд үзэгчдийн дунд ихэд алдартай оройн мэдээний “Tucker Carlson Tonight” нэвтрүүлгийг хөтөлдөг. Өнгөрсөн зургаадугаар сарын дундуур “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр уг хөтөлбөрийг дунджаар дөрвөн сая хүн үздэг аж. Энэ үзүүлэлт нь зургаадугаар сарын 8-14-ний хооронд хийсэн судалгааны дүн юм. Мөн тус сэтгүүлийн судалгаагаар Такер Карлсон кабелийн мэдээний хөтөлбөрийн түүхэн дэх хамгийн алдартай хөтлөгч болжээ. Карлсон өөрийн хөтөлбөрөөрөө 2016 онд Доналд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан улс төрийн тавцанг сурталчилна. АНУ-д хууль бус цагаачлалыг хязгаарлах, эдийн засгийн популизм болон “Америк хамгийн түрүүнд” зарчмаар тусгаарлах үзэл.
Мөн алдартай хөтлөгч эфирээрээ зөвхөн Ардчилсан намыг бус АНУ-ыг сүйтгэж, гуравдагч ертөнцийн орон болгож хувиргах гэж байна гэж өөрөө үздэг Ардчилсан намыг дэмжигчдийг шүүмжилнэ. Гэхдээ Доналд Трамп болон түүний зөвлөх Жаред Кушнер зэрэг хүн Карлсоны үзэж байгаагаар сонгогчдод өгсөн амлалтаа биелүүлдэггүй.
Такер Карлсон алдар нэрээ ашиглан АНУ-ын өнөөгийн улс төрийн уур амьсгалд улс төр туйлын буруутай гэж үзэж байна гэсэн мэдэгдэл хийхээс айдаггүй. Бүгд найрамдах намын улс төрийн стратегичид Такер Карлсоны бодлого нь түүнийг сонгогчдын дунд алдартай болгосон гэж үзсэн байна. Консерватив сэтгүүл “National Review”-ийн редактор Рич Лоури ярихдаа “Түүний үг олон хүний сэтгэлд нийцдэг. Бүгд найрамдах намын ихэнх улстөрч дээрх асуудлын талаар ярихгүй, тэд юу ч хийдэггүй. Карлсон үнэхээр зоригтой эр” гэжээ.
“Politico” хэвлэлд мэдээлснээр Бүгд найрамдах намын 16-аас багагүй улстөрч Карлсоныг дэмжиж байгаа гэнэ. Доналд Трамп Жо Байденд ялагдвал Бүгд найрамдах намынханд Такер Карлсон хэрэгтэй. Трампын зөвлөх асан Сэм Нанберг “Хэрвээ Байден Трампыг ялвал Такер Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийднэ гэж би хэлэх байна” гэжээ.
Шинжээчид АНУ-ын улс төрийн системийн онцлогийг бусад улсаас ялгаатай нь өнөөдөр улс төрд туршлагагүй шинэ хүн сонгуульд өрсөлдөж, тэр ч байтугай ялалт байгуулж магадгүйд байгаа юм гэв. Телевизэд олсон алдар хүнд нь улс төрийн туршлага биш гэдгийг тэд хэлж байна. Шоу бизнес, телевизтэй холбоотой, нэр хүнд өндөртэй хүн Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт үзүүлэх боломжтой ч телевизээр шоу явуулах, улстөрч байх хоёр нь өөр зүйл. Тухайлбал, АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Роналд Рейган карьераа эхлэхдээ Холливудтай холбоотой байсан. Гэхдээ амьдралынхаа дийлэнх хугацааг улс төрийн үйл ажиллагаанд зориулсан юм. Харин Арнолд Шварценеггер Калифорниа мужийн захирагчийн суудалд өрсөлдөж, ялсан ч эсрэгээрээ туршлага хуримтлуулж чадаагүй гэж шинжээчид өгүүлжээ. Үүнээс гадна Канье Уэстийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх санаа үндэслэлгүй аж. Өнгөт арьст иргэдийн төлөөлөл АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь Барак Обамаг явсны дараа идэвхэжсэн байна. Опра Уинфриг Хиллари Клинтоны оронд Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг олон хүн дэмжсэн. Ийм санаа цаашид ч давтагдана. Гэхдээ тэднийг амжилт гаргана гэж хэлэхэд бэрх аж.
“Стандарт улстөрч тохирохгүй”
Оросын америк судлаач, улстөрч Дмитрий Дробницкийгийн дүгнэснээр Бүгд найрамдах нам Доналд Трампыг явсны дараа ч “трампизм”-ын үзэл санааг үргэлжлүүлэх хүнийг хайж байгаа аж. Судлаач “Энэ ойлголт хэвээр үлдэж байгаа тул цааш нь хэн нэгэн түүнийг үргэлжлүүлэх шаардлагатай болно. Мэдээжийн хэрэг хуучин бүгд найрамдахчууд муу ажиллаж байна. Цаашид “трампизм”-ын далбааг хэн авч явахыг шийдэж байна. Такер Карлсон нь энд тод харагдаж байгаа юм. Учир нь тэр маш алдартай хөтлөгч бөгөөд өөр хэн ч түүнээс илүү гарахгүй” гэжээ.
Канье Уэст ч африк гаралтай америк сонгогчдын тодорхой хэсгийн дэмжлэгийг авсан. Одоо АНУ дахь дотоод улс төрийн нөхцөл байдал хурцадмал байгаа үед нам, хөдөлгөөнүүдэд тодорхой байр суурийг авахын тулд тод хувь хүмүүс хэрэгтэй. Америк судлаач Дмитрий Дробницкий “Ийм тохиолдолд стандарт нэр дэвшигч тохирохгүй. Иймээс тэдний оронд медиа хувь хүмүүсийг оруулж ирэх хэрэгтэй. Хэрвээ дотоод тэмцэл хүнд, стандарт бус сонгуультай бол санаагаа хэрхэн танилцуулахаа мэддэг популистууд гарч ирнэ” гэсэн байна. Үүний зэрэгцээ Доналд Трамп, Канье Уэст болон Такер Карлсон шиг нэр дэвшигчдийн эрэлт хэрэгцээ нь Америкийн ардчилал болон улс төрийн ноцтой хямралыг харуулж байгаа аж.
Шинжээч мөн “Өнөөдөр бүх тогтолцоо гүн хямралд орж байгаа нь тодорхой байна. Коронавирус болон эсэргүүцлийн жагсаалын нөхцөл байдлыг хар. Энэ бол төрийн удирдлагын уналт. Тогтолцоонд шинэчлэлт хэрэгтэй, харин ямар үндэстэй байх вэ. Үүнийг одоо шийднэ. Нийгмийн нэг хэсэг нь одоо байгаа бүх зүйлийг нурааж, шинээр бий болгохыг хүсэж байна. Улмаар үймээн самуун... АНУ-д Иргэний дайнаас хойш ийм хямрал гараагүй” гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Za ene har sarmagchin dutaasai Africiin shirengnii Sarmagchin kkkkk