Мөрөн-Хатгалын А1101 дугаартай чиглэлд аадар бороо орсны улмаас авто замын 3, 4, 6, 7, 9 дэх километрт зорчих хэсэг дээр үерийн ус давж урссан.
Үерт замын 3 дахь километрт байрлах ус зайлуулах хос төмөрбетон хоолойн хэсэгт замын далан, хучилт 5 метр орчим газар тасарсан байдалтай байна. Тус авто замд үүссэн эвдрэлийн хойд хэсгээр 5 километр зайд түр зам гарган замын хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлж байна. Замын эвдэрсэн хэсгийг зориулалтын хаалт, тэмдгээр бүрэн хааж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан.
Эвдрэлийг нөхөн сэргээх ажилд “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК-ийн 2 ИТА, 5 жолооч, 8 замчин, 1 авто ачигч, 1 авто грейдэр, 3 үйлчилгээний авто машинтай ажиллаж байна.
А1102 дугаартай Мөрөн-Улиастай чиглэлд аадар бороо орсны улмаас сайжруулсан шороон авто замын 3.5 дахь километр /Дулааны цахилгаан станц орчим/-т зорчих хэсэг дээр үерийн ус давж 30 метр орчим замын далан угаагдаж, сэтэрсэн байдалтай байна. Эвдрэл үүссэн тус авто замын хойд хэсгээр 1 километр зайд түр зам гарган замын хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлж байна. Замын эвдэрсэн хэсгийг зориулалтын хаалт, тэмдгээр бүрэн хааж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан. Эвдрэлийг нөхөн сэргээх ажилд “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК-ийн 1 ИТА, 4 жолооч, 5 замчин, 1 авто ачигч, 1 авто грейдэр, үйлчилгээний 2 авто машинтай ажиллаж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 5 )
Нөхөн сэргээх биш шинэчлэн засах хэрэгтэй мал МАНАН.
Замын стандарт хаа байнаа. Ус нэвтрүүдэггүй замын далан зам гэж байх ёсгүй. Бороонд нурж унадаг гүүрээр яах юм бэ. Стандарт хаана байнаа.
Сэргээхэд учир байна аа наад ус урсгах сувагаа томсгооч хойшдоо аадар бороо орсоор л байх болно Бидний багад халуун орны аадар бороо гэж дуулсан уу одоо манайд орно