УИХ-ын дарга Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлын явцтай танилцлаа.
Энэ чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 орчим км үргэлжилж, 2 өртөө, 6 зөрлөгтэй баригдана. Тус төмөр зам нь 1-р зэрэглэлийн UIC- 60 зам төмөр бүхий уулзваргүй, нэг голын даац нь 25 тонн, 16 гүүр, 126 хоолой, малын 8 гарцтайгаар баригдаж байна. Одоогоор уг төсөлд 300 гаруй инженер техникийн ажилтан, 1470 гаруй ажилчин, 510 гаруй машин механизм ажиллаж байна.
Цар тахлын улмаас зарим техник хэрэгслүүдийг гаднаас оруулж ирэх боломж хомсодсон тул монгол инженерүүд төмөр зам барихад шаардлагатай зарим техник хэрэгслүүдийг өөрсдөө зохион бүтээн, ажиллуулж байгааг УИХ-ын дарга сайшааж, коронавирусийн нөхцөл байдлыг боломж болгон ашиглаж байгаа Тавантолгой төмөр замын хамт олонд баяр хүргэлээ.
Төмөр зам баригдсанаар жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой. Түүнчлэн БНХАУ-ын Хуанхуа, Тяньжин, Чиндао, Жинжоу далайн боомтын хотууд болон гуравдагч оронд тээвэрлэлт хийх боломж нээгдэж, Монгол Улсын уул уурхайн компаниуд хямд үнээр дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ.
Одоогоор газар шорооны ажил 92.3, эвдрэл гэмтэл засварлах ажил 94.2, ус зайлуулах хоолойн ажил 79, гүүрийн ажил 56 хувьтай, нийтдээ доод бүтцийн ажлын 83.5 хувь нь хийгдсэн бол дээд бүтцийн ажил 16.7 хувь буюу 42 км төмөр замын үеийг угсраад байна. Барилгын ажил 2022.07.01-нд дуусна.
Төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 5 )
Хүчийг нь хурдыг нь нэмээч юун дахиад 2 жил вэ.
Наад ажил чинь хүн хүч машин техниктэй нь харьцуулахад яст мэлхийн хурдаар явж байна. Өдөрт 1 км зам тавих боломжийг алдаж байна. Ажлаа зөв зохион байгуулаад хурдан ажиллаж эхэлбэл энэ онд чаддаггүй юмаа гэхэд ирэх онд дуусгах боломж дүүрэн байна. Гэхдээ стандарт сайн мөрдөнө шүү новшнуудаа. Монголд аьтозамын стандарт одоо болтол байхгүй байгаа нь замаас мөнгө цуслаж ирсэн МАНАН новшийн хийж ирсэн дайсагнасан ажил байсан шүү новшнуудаа.
Иймэрхүү ажилд стандарт чухал. Газраар төмөр зам тавих нь нүсэр том бүтээн байгуулалт биш болсон. Далай дээгүүр далай доогуур төмөр зам тавих болж энэ нь харин том бүтээн байгуулалтанд тооцогдох болсон шүү. Наал ажил чинь удаан байнаа энэ онд чаддаггүй юмаа гэхэд ирэх 2021 онд дуусгаачээ тийм их ажиллах хүч техник байхад өдөрт 1 км зам тавьж болно ш дээ. Ажил зохион байгуулж чаддаггүй новшнууд юмаа.
Аль 2010 онд MCS өөрийн хөрөнгөөр бариад 30 жилийн дараа улсад үнэгүй хүлээлгэн өгөх гэрээтэй байсан төмөр замыг ЛАЛАР ЖОНХУУ зогсоосноор Монгол улс жил бүр 1 тэрбум долларын орлого олох боломжоо алдсан. Лалрын Жонхууг шоронд хатаавал таарна.
Манайхан ч авто замыг бол янз бүрээр л барьдаг. Жилийн настай ч гэж байна. Сонгуулийн настай ч гэж байна. Нэг хүний улс төрийн карийрийн настай ч гэж байна. Харин төмөр замыг ёстой мэдэхгүй. Тухайлан энэ зам бол чухал стратегийн ач холбогдолтой зам. Мань мэт ч юугаа мэдэхэв. Арай л нугалаа нь хэт цочмог юм бишүү хө гэхээс яаж хэтрэхэв. Уг нь нарийн царигтай байсан бол өгөөж нь бидэнд илүү байлаа. Гэвч эзэн маань энд биш тэнд байгаа хойно яая гэхэв.